ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2019-01-10

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр хуралдаан 1-р сарын 09-ний өдөр 90.9 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар-:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн Хуралдаанаар 2019 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд аймгийн Засаг даргаас ирүүлсэн санал, Хуралдаануудааас өмнөх онуудад гаргасан шийдвэрүүдийг үндэслэн Ажлын албанаас боловсруулсан төслийг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааныг улирал бүр буюу 4 удаа хийх, 15 асуудал хэлэлцэх /нэг хуралдаанд 2-5 асуудал/,Тэргүүлэгчдийн Хуралдааныг 20 хоног тутамд буюу 18 удаа хийж /нэг хуралдаанаар дунджаар 5 асуудал/ Тухайн үед нэмэгдэх асуудалтай нийлж 10-аас илүүгүй асуудал байхаар тооцож 94 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2019 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нэгдүгээр, үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталж Хурлын болон Тэргүүлэгчдийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан хэлэлцэх асуудлуудын бэлтгэлийг бүрэн хангуулж, шинээр боловсруулан батлах бодлогын баримт бичгүүдийн төсөл,  тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийн тайланг олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь тусган, үнэлгээ, дүгнэлт өгүүлж, энэ ажилд иргэд, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгуулагуудын оролцоог өргөжүүлж, боловсруулалтын чанарыг хангуулан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэмд заасан хугацаанд нь өргөн мэдүүлүүлж хэлэлцүүлэх, Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлтийг бүрэн хангуулж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд, төлөвлөгөөнд тусгагдсан өөрийн эрхлэх чиг үүрэг, хариуцсан салбаруудын хүрээний асуудлуудын боловсруулалтын түвшинд хийх хяналт үнэлгээ, хөндлөнгийн дүгнэлтүүдийг заасан хугацаанд чанартай хийн бэлтгэлийг сайтар хангуулж хуралдаанд хэлэлцүүлэх, тус тусын хорооны 2019 оны ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хурлын хороодын дарга нар/Ц.Жамбалсүрэн, Ж.Баттөгс, Б.Жаргалмаа, Ц.Дашдэмбэрэл, Р.Болд, Д.Батсуурь /-т тус тус даалган  “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг батлав.

2. Газрын нэгдмэл сангийн 2018 оны тайланг хэлэлцээд Аймгийн газрын нэгдмэл санг 7404237 га-гаар, үүнээс хөдөө аж ахуйн газар 5550987.3548  га,             Хот, тосгон, бусад суурины газар 91026.1437 га, Зам шугам сүлжээний газар 45515.643 га, Ойн сангийн газар 573123.23 га, Усан сан бүхий газар 14285 га, Улсын тусгай хэрэгцээний газар 1129299.63 га -гаар тус тус батламжлан аймгийн газрын нэгдмэл сангийн 2018 оны тайланг зохих журмын дагуу шаардлагын хэмжээнд гаргасан байна гэж дүгнэн “Газрын нэгдмэл санг баталгаажуулах тухай” тогтоолыг батлав.

3. Хөдөлмөрч манлай ахмад шалгаруулах тухай асуудлыг хэлэлцээд “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан аймгийн эдийн засаг, нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, өөрсдийн ажлын арга барил, туршлагыг залуу үедээ өвлүүлэн, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй

Баянцагаан сумын харьяат өндөр настан Нямсүрэн овогтой Алтангэрэл,

Дэлгэрхаан сумын харьяат өндөр настан Цогзолноров овогтой Нанзаддорж,

Жаргалант сумын харьяат өндөр настан Ванший овогтой Сүхбаатар,

Баян-Өнжүүл сумын харьяат өндөр настан Содномпил овогтой Нэргүй,

Угтаалцайдам сумын харьяат өндөр настан Даш овогтой Цэдэв,

Лүн сумын харьяат өндөр настан Цэрэндорж овогтой Гомбо,

Зуунмод сумын харьяат өндөр настан Жалцав овогтой Далайхүү нарыг

аймгийн Хөдөлмөрч манлай ахмадаар шалгаруулж “Хөдөлмөрч манлай ахмад шалгаруулах тухай” тогтоолыг батлав.

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд тус хөтөлбөрийг хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжсэн байна гэж дүгнэн цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулж, ажил эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэн тогтоол гаргахаар шийдвэрлэв.

5. Түрээсийн орон сууцны журам батлах тухай асуудлыг хэлэлцээд аймагт түрээсийн орон сууцны сан бий болгож иргэдэд түрээслэх, зохих тооны орон сууцыг худалдан авч зорилтот бүлгийн иргэдэд түрээслэх зохицуулах журмыг батлан  “Журам батлах тухай” тогтоолыг батлав.

            6.Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Төв аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд авъяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа хүмүүсийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор-1, “Алтан гадас одон”-оор-4, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар-4 иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр хуралдаанаар 6 асуудал хэлэлцэж 6 тогтоол батлав.

            Аймгийн ИТХ-ын Хуралдаан болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас батлагдсан тогтоол шийдвэрийг Төв аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас  http://tov.khural.mn/ сайтаас авна уу.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%