Булган аймгийн Эрүүл мэндийн газар 2018 оны эрүүл
мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэнийг шалгарууллаа.
“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар Сэлэнгэ,
Булган сумын ЗДТГ, Тагнуулын хэлтэс, Орхон сумын Эрүүл мэндийн төв, “Эрүүл
ажлын байр”-аар Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сумын “Гацуурхан” цэцэрлэг, Сэлэнгэ
сумын “Ундраа” цэцэрлэг, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шалгарчээ.
Мөн “Эрүүл мэндийг дээдлэгч өрх"-өөр Сэлэнгэ сумын
иргэн Ц.Пүрэвсүрэн, Булган сумын М.Амгалан, Б.Оюунцэцэг, Ж.Мөнх-Очир нарын өрх,
“Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”-ээр Булган сумын иргэн С.Намжилмаа, Д.Нарантуяа,
Д.Доржпагам, Хишиг-Өндөр сумын иргэн Г.Ганбат нарыг шалгаруулсан байна.
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, иргэдийн шагналыг
аймгийн удирдлага гардууллаа.