Булган аймгийн төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн “Эмэгтэйчүүдийн
хөгжил-оролцоо” зөвлөлгөөн Булган суманд болж байна.
Зөвлөлгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий үг хэлж, “Монгол төрийн түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг” илтгэлийг аймгийн Засаг дарга З.Батзориг, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зэрэг сэдвээр Орхон аймгийн ХАА-н мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Алтанцоож, Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам нар илтгэл тависан юм.
Зөвлөлгөөнд аймгийн хэмжээний төрийн албан хаагч 500
орчим эмэгтэйчүүд оролцож байна.
Аймгийн ИТХ,
Засаг даргын шагналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Оюун, аймгийн Засаг дарга
З.Батзориг, Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, тамгын газрын дарга О.Наранжаргал нар
гардуулав.
Аймгийн
ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр Прокурорын
газрын хяналтын прокурор Ц.Сувдаа, Баян-Агт сумын эрүүл мэндийн төвийн
статистикч бага эмч Б.Должинсүрэн, “Баярын бичиг”-ээр аймгийн гэр бүл, хүүхэд
залуучуудын хөгжлийн газрын хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан ажилтан С.Оюунзаяа
нарыг шагналаа.
Мөн
аймгийн шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа.