ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төлөөлөгч тойрогтоо ажилласан тайлан.

2014-11-24

1.  Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш ээлжит болон ээлжит бус 8 хуралд оролцсон.6 удаа үг хэлж 2 удаа  санал дэвшүүлж  байсан.Тухайлбал аймгийн иргэдийн хурлын 4-р хуралдааны үеэр асар их мөнгийг төсвийн байгууллагын барилга объект засварлахад зарцуулж байна.Гэвч тэр засварын ажлыг хүлээж авах комиссын бүрэлдэхүүнд анхаарахгүй бол хүлээж авсан засварын ажил нь шаардлага хангахгүй жил хүрэхгүй ахиад засвар хийх шаардлага гарч үргүй зардал ихэсч байна 6 Жишээ нь Хүмүүн ахлах сургуулийн гадна  засвар

2.Эмнэлгийн баруун талын 27-р байрны иргэдийн хүсэлтийг  уламжилж уг байрны дээврийн засварын асуудлыг  хуралд тавиж шийдвэрлүүлсэн.

3.Хурлын хооронд тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн.

4. 2013 оны 07-р сарын 04-ний өдрийн Аймгийн ИТХ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан төсөлд хурлын нутгийн удирдлага,хууль хяналт,гадаад харилцааны хорооноос хийсэн дүгнэлтэнд өөрийн санаа бодлыг оруулж сайжруулан батлалцсан болно.

5. 2013 оны 11 сарын 15-ны өдрийн Аймгийн эдийн засаг,нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн боловсруулалтад хурлын нутгийн удирдлага,хууль хяналт,гадаад харилцааны хорооноос хийсэн дүгнэлтэнд хурлын нутгийн удирдлага,хууль хяналт,гадаад харилцааны хорооны гишүүд нартай харилцан санал бодлоо солилцон дүгнэлт гаргасан

 6. 2014 оны 03-р сарын 04-ний өдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналын журмыг шинэчлэн боловсруулсан тухай хуралдаанд  иргэдийн хурлын төлөөлөгч нартай санал бодлоо солилцон Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шагналын журамыг хэлэлцэн батлав.

7.  2014 оны 03-р сарын 04-ний өдрийн Шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн хүсэлтэд хурлын нутгийн удирдлага,хууль хяналт,гадаад харилцааны хорооноос хийсэн дүгнэлт гаргахад оролцож иргэдийн хурлын төлөөлөгч нартай санал бодлоо солилцон  холбогдох хууль эрх зүйн актыг баримтлан буддын шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь дэмжих нь зүйтэй гэж дүгнэлт гарсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%