ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Манай аймаг боловсролын салбарт

2014-11-24

Төв аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 30 сургуульд 6-18 насны 13247 суралцагч суралцаж, 789 багш ажиллаж байна.  Сургуулийн өмнөх боловсролын 46 байгууллагад танхимын 172 бүлэгт 2-5 насны 5076 хүүхэд, хувилбарт 41 булэгт 1876 хүүхэд хүмүүжиж, 196 багш ажиллаж байна. Хөрөнгө оруулалт:
2014 онд сургууль,  цэцэрлэг шинээр барих болон их засвар хийхэд улсын төсвөөс 555 сая, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10 сургуулийн дотуур байрны жишиг тасаг тохижуулахад 50 сая төгрөг, 10 цэцэрлэгийн зөөлөн эдлэл шинэчлэх, сургалтын хэрэглэгдэхүүн нэмэгдүүлэхэд 75 сая,  орон нутгийн хөгжлийн сангаас 3 сумын хүүхдийн цэцэрлэг шинээр барих болон засварлахад 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийгдээд байна. 
“Зөв монгол хүүхэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг 2013-2016 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Засаг даргын 2013 оны 12 сарын 04-ний өдрийн А/644 тоот захирамжаар батлуулан хэрэгжүүлж байна.   Нэг хоёр, гуравдугаар хавсралтаар батлагдсан дэд хөтөлбөрүүдийн хүрээнд   ЕБС, цэцэрлэгүүд   “Эцэг эхийн өдөр”-тэй болж,  сум, сургуулиуд “Хүүхдэд ээлтэй, хүүхдийн хөгжлийг дэмждэг  эцэг эх, асран хамгаалагч,  гэр бүл”-ийг шалгаруулах  ажлыг зохион байгуулан 6 сумын сургууль нийт 20  гэр бүлийг шалгаруулан алдаршуулж, 14 сургууль "Хүүхдийн хөгжил" цахим санг бүрдүүлэн, сургууль бүр “Сурагчаа сонсъё” нээлттэй  ярилцлага, хэлэлцүүлгийн цагтай болсноор 4755 хүүхэд оролцож, санал бодлоо солилцсон байна.   Бүсийн хэмжээнд "Багш солилцооны хөтөлбөр"-ийг 5 сургууль хэрэгжүүлэн багш нараа солилцон харилцан туршлагаа солилцлоо. 

Аймгийн сургуулиудыг 6 бүсэд хувааж, бүс бүр “Бүсийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан, багш нар мэдлэг боловсролоо дээшлүүлэх, спорт, урлаг, илтгэл, ур чадварын уралдаан тэмцээнүүийг зохион байгуулах зэргээр өргөн хүрээнд хамтран хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Төв аймгийн Засаг дарга, НХХ, ССАЖГ, БГ,  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчидтэй  хамтран  хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын аргазүйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн аймгийн хэмжээний   цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийт 1000 багшид    “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй-технологи” сэдэвт сургалт, ЕБ-ын 30 сургуулийн  технологийн багшид “Мэдээллийн технологийн дэвшлийг технологийн хичээлд нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтуудыг  амжилттай зохион байгуулсан.  Сургалтаар багш нар сурах технологийн суурь болсон “Хэрхэн сурч сурах, сурахад тохиолдох саад, тэдгээрийг даван гарахад туслах” арга зүйд суралцсан. 

Энэ үеэр “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд сурсан, хийж бүтээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолт зохион байгуулж, нийт багш нарт сурталчлан,  харилцан суралцсан арга хэмжээг зохион байгуулсан юм.

     

  “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд анги болон   “Гэрийн номын сан”-тай  болгох,   гэр бүлээрээ   ном уншдаг  “Оюунлаг гэр бүл” –ийг шалгаруулах, хүүхдээ ном унших бүтээлч аргад сургаж байгаа багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  “Ном унших арга зүй” сэдэвт илтгэлийн уралдаан, “Номын чуулган” хийх зэрэг олон хэлбэрийн ажлуудыг  зохион байгуулахад  нийт  9371.2 мянган төгрөг зарцуулаад байна. 
Аймгийн боловсролын салбарын 2013-2014 оны хичээлийн жилийн зорилтод  “...нийт сурагчдыг хичээл бүрээр цэвэр, сайхан бичих, бүтээлчээр унших  чадвартай болгох” зорилт дэвшүүлэн БГ-аас “Бүтээлчээр унших арга”-уудын жагсаалт, зөвлөмжүүдийг хүргүүлж, 14 удаагийн теле сургалт зохион байгуулж, ЕБС-иуд “Бүтээлчээр унших арга зүй” сэдэвт 157 удаагийн сургалт лекцийг явуулснаар нийт сурагчдын 83.9% нь бүтээлчээр унших аргыг эзэмшсэн нь өмнөх оноос 11.4%-иар өсч, 86.4% нь номтой нөхөрлөсөн нь өмнөх жилээс 14.5%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 
Ном хөтөлбөрийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжүүлж байгаа сургууль, анги хамт олон, сурагчдыг алдаршуулах, урамшуулах зорилгоор аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг “Номын сайн нөхөр-Сургууль, хамт олон” болзлын хүрээнд 15 сургууль “Сургуулийн ном”, 17 анги “Ангийн ном”, 20 сурагч “Сурагчийн ном” бүтээн ирүүлснээс   шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэн  3 сургууль, 7 анги хамт олон, Д.Нацагдорж тэмдэгтний болзол хангасан 20 сурагчийг тус тус  шалгаруулан алдаршууллаа. 
2014 онд 22 сумын 30 цэцэрлэгийн 117 бүлэгт БШУЯ-наас 48,000.0 мянган төгрөгийн санхүүжилт хийснээр цэцэрлэгүүд хүүхдүүдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн ном, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон авч,  хүүхэд бүрийн ном унших, номтой нөхөрлөх орчныг бүрдүүлсэн чухал ажил болсон ба давхардсан тоогоор 4611 эцэг эхэд гэрээр 2-оос доошгүй удаа 36 төрлийн номыг олгон хүүхэдтэйгээ хамтран ном унших хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна. 
Цэцэрлэг, сургуулийн багш, суралцагчид болон эцэг эхчүүдийн номыг эрхэмлэх хандлага нэмэгдэж,  ном унших соёл дээшлэн, сургуульдаа ном авдаг удирдах ажилтан, өөртөө болон ангидаа ном авдаг багш, хүүхдэдээ ном авч өгдөг эцэг эхийн тоо өсөж байна.
“Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд ЕБ-ын 30 сургууль хүүхэд нэг  бүрийг хөгжүүлж байгаа тайлан тоглолт, үзэсгэлэнг давхардсан тоогоор 138 удаа зохион байгуулж, олон нийтэд сурталчиллаа.
Хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр   27 сумын 30 сургуулийн 13288 суралцагчийг хэрэгцээ, сонирхолд суурилсан авьяасыг илрүүлэх судалгаанд хамруулан,  37 төрлийн сонгон, секц, дугуйланд нийт 12397  хүүхэд  буюу  93.3%-ийг хамрууллаа.
Сургууль бүр “Хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж үр дүнгийн тайланг бодитой болгох зорилгоор “Авьяас” тайлан тоглолт, хүүхдүүдийн хийсэн уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж, хөтөлбөрийн тайлангаа CD-д буулган мэдээллийн сан бүрдүүлж байгаа бөгөөд сан бүрдүүлэлт 90.3%-тай явагдаж байна.

 

Мөн 6 сургуульд хүүхдийг хөгжүүлэх, сургалтын тоног төхөөрөмж авах зориулалтаар БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Зөв монгол хүүхэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд судалгаа авч, дүгнэлт хийхэд  хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барилд суралцсан багш 58%, хүүхэд бүрийг бүтээлчээр унших аргад сургасан багш 44.2%- ийг эзэлж байна.

Ерөнхий боловсролын  29  сургууль “Хүүхэд хөгжлийн төв”-ийг түшиглэн хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний оролцоог ханган ажиллах нөхцөлийг бүрдүүлснээр нийт 24 төвийн үйл ажиллагаа нь  тогтмолжиж, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын гишүүдийг идэвхжүүлэн, багш, эцэг эх, иргэдтэй хамтран хичээл сургалтаас гадуурх үйл ажиллагааг  зохион байгуулж, нийт сурагчдын 86.8 хувьд нь хүрч ажилласан байна. 

   

Хүүхдэд ээлтэй дотуур байр:
Энэ хичээлийн жилд дотуур байранд амьдрахаар 1928 хүүхэд санал өгснөөс 1875 хүүхэд буюу  97.4%-ийг хамруулсан нь өмнөх жилээс 2.8%,  хүчин чадал 2016 болж  36 ороор нэмэгдсэн.  Хүчин  чадлын ашиглалт 93% -тай байна. 8  дотуур байранд аймгийн Засаг даргын нэрэмжит тасгийг тохижуулж, хүүхдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн, 2 дотуур байранд 6 настай хүүхдийн амьдрах жишиг тасгийг тохижуулахаар боллоо. 2 сумын Засаг дарга дотуур байрныхаа  1 тасгийг тохижуулаад байна.
   

“Үдийн цай” хөтөлбөр:
Ерөнхий боловсролын сургуулиуд  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341, 2007 оны 336/247 дугаар хамтарсан тушаалаар "Yдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах журмыг мөрдөн ажиллаж  байна. Сургуулиуд  “Үдийн цай”-г үдийн хоол болгон өргөжүүлэхтэй холбогдуулан 7 хоногт 2-5 удаа халуун хоолоор үйлчилж, 17 нь үдийн цайг ангид нь, 14 буюу 45.2% нь  шаардлагад нийцсэн цайны газар болон дотуур байрны хоолны зааланд  өгч байна.  ЕБ-ын 31 сургуулиас 16 буюу 51.6%  нь цайны газартай. Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд  31 сургууль нийт 4-286 буюу  1605 удаа тодорхой хуваарийн дагуу хяналт хийж,  “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар эцэг эх, суралцагч, багш нараас  сэтгэл ханамжийн судалгаа авч, түүний мөрөөр олон хэлбэрийн ажил зохион байгуулсны үр дүнд үйлчилгээ, хоолны амт чанар сайжирч, хүүхдүүд  гараа угаах дадал хэвшилд суралцсан. “Үдийн цай” хөтөлбөр 92%-тай хэрэгжиж байна.    
   
  Албан бус-Насан туршийн боловсролын төв:
АБНТБТ-ийг аймгийн Засаг даргын 2013 оны А/608 тоот захирамжаар байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.  Насан туршийн боловсролын төвөөс иргэдийн боловсролын хэрэгцээний судалгааг 5484 иргэнээс авч,  тэдний  хэрэгцээнд үндэслэн орон нутгийн “Гэгээрэл төв”-ийг түшиглэн    5 чиглэл, 8 хөтөлбөрөөр   нийт 236  сургалтыг давхардсан тоогоор 6901 иргэнийг хамруулан зохион байгууллаа.  Тухайлбал: “Морин хуур уртын дуу үндэсний хөтөлбөр”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”, “Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” –ийн хүрээнд төрөл бүрийн сургалт явуулсны  үр дүнд иргэд интернэтийн орчинд ажиллах арга барил болон  харилцааны соёлд суралцаж, хууль эрх зүй,   англи, монгол бичиг,  зөв бичих дүрмийн мэдлэгээ ахиулж, морин хуур хөгжим тоглох,   өрхийн амжиргааг дээшлүүлэх арга ухаанд суралцсан. Үүнээс    амьдрах ухааны  63  сургалтад 2354 иргэнийг хамрууллаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%