Аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14.4 дэхь заалтын дагуу А/421 тоот захирамжаар Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсний дагуу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай “хуулийг үндэслэн үнэлгээний хороо байгуулж, гүйцэтгэгчээр “Өндөрлөг ХХК”-ийг шалгаруулсан.
Тус компани Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын тогоо, Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын шугам сүлжээг солих, засварлах ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө.