ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн ажлууд

2014-11-24

2013, 2014 онд эхийн эндэгдэл бүртгэгдээгүй ба Аймгийн хэмжээнд нийт 816 жирэмсэн  эмэгтэй хяналтанд  бүртгэгдсэнээс эхний 9 сарын байдлаар шинээр хяналтанд 1487 жирэмсэн  эмэгтэйг  авсан байна. Үүнээс: эхний 3 сартайд 80.70%, 4-6 сартайд 17.35%, 7-с  дээш сартайд 1.95%- ийг  тус тус  хяналтанд  хамруулсан байна. Шинээр хяналтанд орсон жирэмсэн эмэгтэйчүүдийн 1342 буюу
90.25% нь цусны шинжилгээнд хамрагдсанаас 2.46%  нь цус багадалттай байна. Нийт 1032 эх төрсөн нь 2013 оны мөн үеэс 110  тохиолдлоор  өссөн. Амьд төрсөн 1037 хүүхэд бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 111 тохиолдлоор  өссөн ба амьгүй төрөлт 4 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нялхсын эндэгдэл 2013 оны мөн үеээс 5 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн хувь 43,55 %, пап шинжилгээ эерэг гарсан эмэгтэйчүүд 682 буюу 28.4%, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 23488 эмэгтэй хамрагдахаас 8057 хүн хамрагдсан, эерэг гарсан 77 буюу 1.0%-тай байна.
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХЭМЖЭЭНД БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН 87.2%-д  ХАНГАЛТ ХҮРЛЭЭ.

Улсын төсвийн хөрөнгөөр ЭМЯ-наас 75.260.710.00 төгрөгний үнэ бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, ВАНСЭМБЭРҮҮ ТББ хандив тусламжаар 800,000.00 төгрөгний үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-3 төслийн хүрээнд 225.737,831.12 төгрөгний үнэ бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдэж эрүүл мэндийн салбарын хэмжээнд нийт 301.798.541.12 төгрөгний үнэ бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдээд байна. Үүнээс АНЭ-т 185,590,563.12 төгрөгний үнэ бүхий 15 нэр төрлийн 16 ширхэг багаж тоног төхөөрөмж, СЭМТөвүүдэд 93,671,770.80 төгрөгний үнэ бүхий 10 нэр төрлийн 29 ширхэг багаж тоног төхөөрөмж, ӨЭМТ-д 812,007.00 төгрөгний үнэ бүхий 2 нэр төрлийн 2 ширхэг багаж тоног төхөөрөмж, ЭМГ-ын НЭМТөвийг тохижуулах зорилгоор 21.724.200.00 төгрөгний үнэ бүхий 13 нэр төрлийн 109 ширхэг багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдэж АНЭ 86.7% СЭМТ 79.5% ӨЭМТ 96% Эрүүл мэндийн салбарын хэмжээнд эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн хангалтын хувь 87.2%-д хүрсэн.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙГДЛЭЭ.

2013, 2014 онд “Өвсний үндэс” хөтөлбөр, “Хүчитбаатар сан”, Япон улсын Изюмисано хот, Асек Аз ТББ болон ЭМЯ-аас Нэгдсэн эмнэлэг, өрхийн ЭМТ, Алтанбулаг, Борнуур, Цээл, Угтаал, Баянжаргалан, Бүрэн сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин тус тус нийлүүлэгдэж парк шинэчлэл хийгдлээ.
Борнуур сумын  ЭМТөвийн барилгыг шинээр хүлээн авч, Архуст, Сэргэлэн  сумын ЭМТ-ийн барилгын их засвар хийгдсэн.

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж байна. 

Аймгуудын Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн тохижилт, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор ЭМСайдын 2014.08.13-ны 270 дугаар тушаалаар Халдварт бус өвчний сэргийлэлт, хяналтын багаж, тоног төхөөрөмж:
Биеийн найрлага хэмжигч GS6.5
Захын цусанд сахар тодорхойлогч багаж ET101
Глюкоз тодорхойлох стрин 6005
Захын цусанд холестрин тодорхойлогч багаж ET102
Холестрин тодорхойлох стрин 9008 зэрэг 6.9 сая төгрөгний багаж, тоног төхөөрөмжөөр хангагдан иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж байна. 
 
Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна. 
Төв аймагт Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа ба Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамж, чиглэл, төлөвлөгөө, 2013 оны 162 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хийгдэх үйл ажиллагааны зардлын жишиг, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн 2014 оны 449 дүгээр албан тоот, 643 албан тоот, Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих удирдамж, эрчижүүлэх тухай 679 дүгээр албан даалгаварыг тус тус удирдлага болгон ажлын баг томилон, сум, өрхийг хариуцуулан, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний үйл ажиллагааны явцын хяналтыг 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хийж, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэн, цаашид  хийх ажлын талаар мэрэгжил арга зүйн удирдлагаар ханган, хийсэн ажлын явцад  явцын хяналт хийж, зөвлөн туслаж ажиллаа.

Баяндэлгэр сумын ЭМТөв дээр хяналт хийж байна. Өндөрширээт сумын МСС материал

Аймгийн НХХ, НХҮХ, ХГБХХ, БГ-тай хамтран “Хамтдаа хөгжүүлцгээе” аймгийн нийгмийн ажилтануудын анхдугаар зөвлөгөөн хийж “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадлыг амьдралдаа хэрэгжүүлцгээе” сэдвээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан, нийт 180 гаруй нийгмийн ажилтанууд оролцож, мөн ЭМГ, АНЭ, сум, өрхийн ЭМТөвийн эрхлэгч эмч, багын эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нарыг сургагч багш бэлтгэх сургалтанд хамрууллаа.
   
Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Төв аймгийн нийгмийн ажилтанууд

 “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын гарын авлагыг аймгийн хэмжээнд нийт 27277 өрхөд тараагдахаас нийт  88.5 %-тай тараагдаж, нийт 377 удаагийн 27141 хүнд сургалт зохион байгуулж, 195 төрлийн 35233 ширхэг мэдээлэл сургалт сурталчилгааны материал бэлтгэн тараан, аймгийн TBS болон орон нутгийн телевизүүдээр 27 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэж, Жаргалан, Баянхангай, мэдээ зэрэг орон нутгийн сонинуудад 14 удаа “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын мэдээллийг нийтэлж, 107.5 FM радиогоор 16 удаа мэдээлэл түгээж, Зуунмод сумын хэмжээнд иргэдэд Иргэний танхимаар болон ЭМГ-ын урсах самбараар мэдээлэл хийн, зам дагуу 11 самбарт байруулан, гарын авлага зурагт хуудас бэлтгэн тараан сурталчилж, орон нутгийн TBS телевизээр “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэхийн ач холбогдол, хэрхэн хэвшүүлэх талаар эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, байгууллагуудын ажилчдад “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын талаар сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Мөн иргэдэд таны эрүүл мэнд таны гарт байдаг учраас энэ өдрөөс эхлэн амьдралын буруу хэвшлээ өөрчилж, гэр бүлийн гишүүн бүрийн, хүн бүрийн эрүүл мэндэд тустай Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх ажлыг айл, өрх бүр гэр бүлээрээ ярилцан нэг нэгээр нь өдөр тутмынхаа амьдралд алхам алхамаар хэрэгжүүлж хэвшихийг уриалан ажиллаж байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%