Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг хандив тусламжаар иж бүрэн засварлав.
ЭМЯ-наас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой
холбоотой аймгийн хэмжээнд бүтээлч олон ажлууд төлөвлөсөны нэг нь аймгийн
нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмчилгээ үйлчилгээний орчныг сайжруулах ажил
байсан.
Тус хүүхдийн больниц нь 1984 онд 120 ортойгоор анх ашиглалтанд
орсон.1998 онд 1 удаа их засварт орж, 2009 онд барилгын дээвэрт засвар хийснээс
хойш нэг ч удаа засвар хийгдээгүй бөгөөд одоогийн байдлаар 22 ортойгоор жилд 1200 гаруй хүүхдэд эмнэлгийн
тусламж үйлчилгээ үзүүлж үүний 30 гаруй
хувьд нь эрчимт эмчилгээ яаралтай тусламж үзүүлэн ажиллаж байна.
Улирлын чанартай өвчлөл дэгдэх үед 40 гаруй хүүхэд,
сахиурын хамт нийтдээ 90 орчим хүн нэг дор хэвтэн эмчлүүлж ачаалал өндөр, нягтрал их, эмнэлгийн дотоод
халдвар гарах магадлал өндөр хэмжээнд ажиллаж ирсэн.
Энэ байдалдаа дүгнэлт хийн хүүхдийн тасгийн эрхлэгч
эмч санаачлага гарган аймгийн төрийн
болон төрийн бус байгууллага, иргэдэд уриалга хүргүүлснээр 73 төрийн ба төрийн бус байгууллага аж ахуйн
нэгжүүд бүтээн байгуулалтанд хандив тусламж, гар бие оролцож хүүхдийн тасгийн иж бүрэн засварыг 6 сарын хугацаанд хийж
гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Нийтдээ 88 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн
бөгөөд аймгийн Засаг дарга Д. Баярбат
орон нутгийн төсвийн хэмнэлтээс 29,5 сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна.