ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төв аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна

2014-11-21

Төв аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх арга хэмжээний хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамж, чиглэл, төлөвлөгөө, 2013 оны 162 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хийгдэх үйл ажиллагааны зардлын жишиг, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн 2014 оны 449,643 албан тоотууд, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих удирдамж, эрчимжүүлэх тухай 679 тоот албан даалгаварыг тус тус удирдлага болгон ажлын баг томилогдон “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний үйл ажиллагааны явцын хяналтыг 26 сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж ажлыг эрчимжүүлэн, цаашид хийх ажлын талаар мэрэгжил арга зүйн удирдлагаар ханган, зөвлөн тусалж ажиллалаа.

Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Боловсролын газартай хамтран “Хамтдаа хөгжүүлцгээе” аймгийн нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг хийж, “Заавал хэвшүүлэх 21 дадлыг амьдралдаа хэрэгжүүлцгээе” сэдвээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан, нийт 180 гаруй нийгмийн ажилтнуудыг хамруулан, ЭМГ, АНЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, багийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нарыг сургагч багшаар бэлтгэлээ.

Зуунмод сумын хэмжээнд иргэдэд үйлчлэх иргэний танхимаар болон ЭМГ-ын гадна урсах самбар, төв зам дагуух 11 самбарт мэдээлэл байрлуулан, гарын авлага зурагт хуудас бэлтгэн иргэд албан байгууллагуудад тараан сурталчилж, АЗДТГ-ын болон байгууллагын вэб сайт, орон нутгийн “TBS” телевизээр “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэхийн ач холбогдол болон түүнийг хэрхэн хэвшүүлэх талаар эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, байгууллагуудын ажилчдад сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Мөн иргэдэд “Таны эрүүл мэнд-Таны гарт” та энэ өдрөөс эхлэн амьдралын буруу хэвшлээ өөрчилж, гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндэд тустай “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх ажлыг айл, өрх бүр гэр бүлээрээ ярилцан нэг нэгээр нь өдөр тутмынхаа амьдралд алхам алхамаар хэрэгжүүлж хэвшихийг уриалан ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%