Хуулиа дээдлэе тэмцээн”-ийг 11 дэх жилдээ зохион байгуулж байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хуулиа дээдэлье тэмцээн”-ийг зохион байгуулж хэвшээд байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг
сурагчдад сурталчлах “Өсвөрийн цагдаа”, “Хүүхдийн эрхийн зөвлөл” зэрэг
бүлгэмүүдийг 27 сумын Ерөнхий боловсролын сургуульд бий болгон амжилттай
ажиллаж байна
Улсын бүртгэлийн хэлтсийн архивын байрны аюулгүй байдал, хадгалалт
Хэлтсийн архивуудын хадгалалт хамгаалалтыг стандартын шаардлагад
нийцүүлэн, архивын аюулгүй байдлыг хангах үүднээс архивын цонхонд төмөр
хаалт хийж бүрэн камержуулаад байна.
2011 оноос Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан материалыг цахим хэлбэрт оруулж бусад аймгуудаас түрүүлж дуусгалаа.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1489 хувийн хэргийн 47140 хуудас
матералыг цахим хэлбэрт оруулж шинэ программ хангамжийг нэвтрүүллээ.
Цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цахим хэлбэрээр өргөдөл
гаргаж, улсын бүртгэлд хамрагдах боломжтой болох юм.
Архивын тасгийг зориулалтын байртай болголоо
Төрийн захиргааны 2 дугаар байранд аймгийн Архивыг нүүлгэн шилжүүлж,
Архивын тасгаас иргэдэд үйлчлэх орчин, нөхцлийг сайжрууллаа.
Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах,
малын хулгай болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
илрүүлэх, таслан зогсоох”Бүс” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 27
суманд 1-2 хоног ажиллаж иргэд хөдөлмөрчид, малчин иргэдтэй уулзалт
зохион байгуулж, хөдөөний 2500 малчин айл өрхөөр орж санал хүсэлтийг нь
хүлээн авч ажиллалаа.
Япон улсын туршлагад тулгуурлан Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ажиллаж,
амьдрах нөхцлийг сайжруулах Цагдаагийн кобань/Цагдаагийн хэсгийн бичил
байр/-ийг 24 суманд барилаа.
Зуунмод сумыг хяналтын камерын иж бүрэн системд шилжүүлнэ
Зуунмод сумын 6 багийн 32 цэгт 7хөдөлгөөнт, 25 суурин камер суурилуулах ажил эхлээд байна.
Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж,
байгууллагуудыг бүрэн телекамержуулах ажил хэрэгжиж 2014 онд 125 аж
ахуйн нэгж байгууллага камерын хяналттай болоод байна.
Авто парк шинэчлэл
Аймгийн цагдаагийн газрыг Ланд 100 маркийн хөтөч машинтай болгож,
Цагдаагийн ерөнхий газрын ашиглагдаж байсан УАЗ-469, Sonata-2 авто
машинуудыг Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст олголоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг
ханган ажиллаж байна
Аймгийн Засаг даргын дэмжлэгээр албан хаагчдын 30 айлын 5 давхар орон
сууц барихаар барилгын зураг төсөл, газрыг бүрэн шийдвэрлэж, барилгын
суурийн ажлыг эхлүүлээд байна.
Алба
хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, Төрийн үйлчилгээг нэг дор
түргэн шуурхай, нээлттэй ил тод хүргэх зорилгоор 8 тойргийн шийдвэр
гүйцэтгэгч нарыг нэг танхимд суулган, иргэдтэй уулзах өрөөг шинээр
тохижуулан, иргэдийг хүлээн авч үйлчилж байна.
Цагдан хорих байрыг дэлхийн стандартад нийцсэн жишиг
Цагдан хорих байр болголоо
Хоригдогчдын эрхийг ханган, байцаалтын өрөө, өмгөөлөгчтэй уулзах өрөө,
эргэлт уулзалтын өрөө, ариун цэврийн өрөө, усанд орох өрөө тасалгааг
стандартын дагуу засварлан хүндрэл чирэгдэлгүй үйл ажиллагаа явуулж
байна.
Хоригдогчдыг нэг ижил хувцсаар хангасан.
Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагаа
Шүүхийн шинжилгээний алба нь 2009 оноос бие даасан агентлаг болж өргөжин, 2014
онд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүнд 469 удаа оролцож, гарын мөр
287, гутлын мөр 12, бусад ул мөр, эд мөрийн баримт 121 бэхжүүлэн авч
ажилласан.
Криминалистикийн 68 шинжилгээ хийснээс гарын мөрний 38, мөр судлалын 24,
бичиг судлал гарын үсэгний 6, бичиг техникийн 1 шинжилгээ хийлээ.