Төв аймгийн онцлог, байгалийн үзэсгэлэнт газрууд, намар цагийн онцлогийг өөрсдийн өнгө будгийн гайхамшгаар дүрслэн үзүүлсэн “Төв нутгийн өнгө-2014” нэртэй үзэсгэлэн нээгдлээ.
Монголын Урчуудын Эвлэл, Төв аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “ТӨВ НУТГИЙН АМЖИЛТ-АЛТАН НАМАР 2014” арга хэмжээний хүрээнд Төв аймгаас төрөн гарсан зураач уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 13-20 өдрийг хүртэл МУЭ-ийн BEST галерейд гаргаж байгаа юм.
Уг үзэсгэлэнд нийт 32 уран бүтээлчийн 40-өөд бүтээл /баримал, уран зураг, зураасан зураг/ олны хүртээл болж байна. Төв аймгаас Ардын зураач Ч.Гунгаасүх, МУ-ын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, УГЗ зураач Ц.Базарваань, Төрийн шагналт, УГЗ, зураач Ш.Чимэддорж, УГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэл, УГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт Г.Дунбүрээ, УГЗ, бурханч лам Г.Пүрэвбат болон МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Н.Адьяабазар, Ц.Эрдэнэцог, С.Батчулуун, Д.Батдорж, П.Галбадрах зэрэг олон уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ.