ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Орон нутгийн төсөв санхүү

2014-11-20

Төв аймаг нь 2013 онд төсөвт  нийт дүнгээрээ 13.0 тэрбум төгрөгийн орлогыг  бүрдүүлсэн   ба үүнээс  аймаг, орон нутгийн төсвийн орлогыг 104-138%-иар, улсын төсөвт  төвлөрүүлэх  орлогыг 124% иар тус тус давуулан биелүүлж ажиллалаа.   Төсвийн зарлага санхүүжилт  56.4 тэрбум төгрөг болж  аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн орлого 3.5%, төсвийн зарлага 17%-ийг  эзэлж байна.
Энэ оны 10 сарын байдлаар  аймаг, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг 111-113 хувиар давуулан биелүүлж, улсын төсвийн орлого 94.2%-тай байна.
2013 оноос эхлэн мөрдсөн Төсвийн тухай хуулиар орон нутгийн төсвийн бүцэд өөрчлөлт орж, орон нутгийн төсвийн талаарх эрх, үүрэг нэмэгдсэн билээ.
Манай аймаг жилдээ 63.0-65.7 тэрбум төгрөгийн төсвийн зарлага санхжүүлжилтийг захиран зарцуулж, үүний 31.1% орон нутгийн төсвийн зарлага, 53% тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн байгууллагуудын зарлага, 15.7% нь Орон нутгийн хөгжлийн сангийн зарлага байна. 
      Төв аймаг нь 2013-2014 онд Орон нутгийн хөгжлийн санд 9.0-10.3 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа ба үүний 60 хувийг Төсвийн тухай хуулийн дагуу сумдын Орон нутгийн хөгжлийн санд, 40 хувийг аймгийн хөгжлийн санд хуваарилж, аймаг, сумын  ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг ИТХ-аар  батлуулан хэрэгжүүлж байна. 
      2013-2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт сумдын 48% буюу 13 суманд гудамжны гэрэлтүүлэг засвар, 9 суманд Бэлчээрийн худаг гаргах, Цэвэр бохир усны шугам холбох, мал угаалгын  ванн шинээр хийх, 5 сум ахуйн үйлчилгээний барилга засварлах, халуун ус барих, уурын зуухны шинэчлэлд хөрөнгө төлөвлөн зарцуулсан байна. 
2013-2014 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 3.7-4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа ба үүнээс  аймгийн төвийн нийтийн эзэмшлийн  бүх орон сууцны гадна фасадын засварт 733.9 сая, гэр хорооллын цахилгаан эрчим хүч 164.0 сая, “Шинэ кино театр” төсөл хэрэгжүүлэхэд барилгын засварт 236.7 сая, Зуунмод сум Баянхошуу багийн 100 хүүхдийн цэцэрлэг, Сүмбэр, Баянцагаан сум 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл засварт  1205.1 сая төгрөгийг төлөвлөн хэрэгжүүллээ.
Төрийн сан, Нягтлан бодох бүртгэл
Бүх сумынхаа Төрийн санд Засгийн газрын удирдлага мэдээллийн системийг бүрэн нэвтрүүлж ажилласнаар төсвийн орлого бүрдүүлэлт, төсвийн зарлагын гүйцэтгэлд өдөр тутмын хяналтыг байнга тавьж, гүйцэтгэлийн тайлан, мэдээг  тогтоосон хугацаанд нь  ил тод мэдээлэн ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд бүртгэлтэй 1350 ААНБ-д Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг  бүрэн нэвтрүүлж санхүүгийн улирал, жилийн тайлан гаргалт 80-90 хувьд хүрсэн нь өмнөх жилээс 10-15 хувиар нэмэгдлээ.
Татварын тайланг цахимаар хүлээн авдаг болсноор Цахим тайлан хүлээн авалт 90 хувьд хүрлээ. 
Сангийн яамтай хамтран зохион байгуулсан сургалтын үр дүнд Төсөвт байгууллагын болон ААНБ-ын нягтлан бодогч нар Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг эзэмшсэн байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%