22-нд шинэ сумын шав тавих ёслол боллоо. Ёслолын үйл ажиллагаанд аймаг,
орон нутгийн удирдлагууд оролцож үг хэллээ. Аймгийн Засаг дарга
Д.Баярбат хэлсэн үгэндээ: Сумдад дэд бүтэц бий болсоноор, иргэд орчин
үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд заавал хот суурин газрыг зорих хэрэггүй
болно.Үүнийгээ дагаад сургууль, цэцэрлэг сум дундын эмнэлэг, соёл, ахуйн
үйлчилгээний цогцолборууд баригдах учиртай юм. Ингэсэнээр иргэдийн ая
тухтай амьдрах боломж нөхцөл бүрдэж улмаар хүн амын хэт төвлөрөл үгүй
болно гэсэн юм.
Жишиг сумдыг сумын ерөнхий төлөвлөгөө, ирээдүйн хөгжил, хүн амын тоо,
газарзүйн байршил, мөн ойрын 5 жилд гадаад, дотоодын төсөл хөтөлбөр
хэрэгжсэн эсэх шалгуур үзүүлэлтээр сонгон авсан бөгөөд 5 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. Өнгөрсөн онд “Сумын төвийн
шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад дээрх төсөл хэрэгжсэн бол энэ онд 16
аймагт хэрэгжих гэнэ. Тухайлбал: Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл,
Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул,дундговийн
Өлзийт, Завханы Тосонцэнгэл,Өвөрхангайн Богд, өмнө говийн
Цогтовоо,Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагаан нуур,төв аймгийн
Лүн, Увсын тэс,Ховдын зэрэг, хэнтийн Биндэр,Хөвсгөлийн Цэцэрлэг зэрэг
сумд шинэчилэгдэх юм.Лүн сум 1924 онд байгуулагдсан. 2700 гаруй хүн ам
суурьшдаг бөгөөд 151.6 мянган толгой малтай ажээ.