үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдэд зээл, тусламж олгодог. Иргэдэд
хэрэгцээтэй хөрөнгө санхүүгийн асуудлыг хамгийн бага буюу жилийн гурван
хувийн хүүтэй олгож үйлдвэрлэл үйлчилгээ явуулах уян хатан нөхцөлийг
олгодгоороо давуу талтай.Энэ жилийн хувьд Зуунмод сумын сум хөгжүүлэх
сан 06 сарын 04-11ны хооронд зээл хүссэн иргэдийн төслийг хүлээн авчээ.
Иймээс шалгарсан төслүүд болоод тэдэнд тавьсан шалгуур үзүүлэлтийн
тухай албаны хүнээс тодрууллаа.
2014 оны хувьд Төв аймгийн Зуунмод хотын сум хөгжүүлэх сан өмнөх
жилүүдийн эргэн төлөлт, хүүгийн хуримтлалаасаа санхүүжиж нийт 400 сая
төгрөгийн зээлийг олгох юм. Учир нь 2014 онд Засгийн газраас санхүүжилт
олгогдохгүй юм байна. Өнгөрсөн онд Сум хөгжүүлэх сангаас зургаан багийн
107 иргэн 805.400.0 төгрөгийн зээлийг авч шинээр 80 гаруй,
хадгалагдсан ажлын байр 114-ыг бий болгосон аж. Энэ оны хагас жилийн
байдлаар эргэн төлөлт 89.6 хувьтай байгаа юм. Харин хугацаа хэтэрсэн 19
иргэний 46.8 сая төгрөгийн зээлийн материалыг сум хөгжүүлэх сангийн
гэрээнд заасны дагуу шийдвэрлэж байгаа гэнэ.