ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төв аймаг “Цэвэр ой” хөтөлбөрт хамрагдана

2014-11-18

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны “Цэвэр ой хөтөлбөрийн хүрээнд энэ жил 2 аймгийн 5 сумыг цэвэрлэхээр болсон байна. Үүний нэг нь Төв аймаг ба Батсүмбэр, Мөнгөнморьт сум дээрх цэвэрлэгээнд хамрагдана. Монгол улсын нийт газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Гэтэл багахан хэмжээний энэ ойн 70 гаруй хувь нь болц гүйцэж хөгширсөн учир ойг
цэвэрлэж нөхөн сэргээх шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс “Цэвэр ой” хөтөлбөрийг энэ онд дахин хэрэгжүүлж болц гүйцсэн хөгшин мод, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн моддыг цэвэрлэхээр төлөвлөжээ. Манай улсын хувьд сүүлийн 20 гаруй жил ой цэвэрлэх ажил хийгдээгүй аж. Манай аймаг уг  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ  ажилгүй иргэд, оюутан залуусыг татан оролцуулах саналтай байгаа юм. Манай улс ойн нөөцөө  хоёр удаа бүрэн бүтнээр нь  тоолж байжээ.  1957, 1976 оноос  хойш жилд  3-5 аймгийн ойн нөөцийг  хэсэгчлэн тоолсон юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%