ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Хүний эрхийн хамгаалагч” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж

2014-11-18

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх хандлага, арга замыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлтэй хамтран хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд "Хүний эрхийн хамгаалагч” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна. 

Уралдаанд ирүүлэх бүтээл нь дараах шаардлагыг хангасан байх:

  • "Хүний эрхийн хамгаалагч” сэдвийн хүрээнд судалгаа,баримтад тулгуурласан нийтлэл, нэвтрүүлэг байх;
  • Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид зэрэг хүний эрхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэж буй хэн бүхэнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийн гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх;
  • Хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;
  • Асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн 1.) сонины болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл, 2.) телевиз, 3.) радиогийн нэвтрүүлэг байх;
  • Бүтээлийг 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд телевиз, сонин, мэдээллийн цахим хуудас, радиогоор нийтэлж, нэвтрүүлсэн байх;
  • Хөндөж буй асуудал нь үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцид нийцсэн, хүний эрхийн нэр томъёог зөв хэрэглэсэн байх;
  • Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, нэвтрүүлэг нь 15 минутаас дээш хугацаатай, "ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ” гэсэн толгой гарчгийг оруулсан байх, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;
  • Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд тухайлбал, дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.
  • Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх.

Зохион байгуулалт:

  • Нийтлэлийг тухайн сонин, цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлгийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;
  • Уралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийн хувийг ХЭҮК-т үлдээх ба шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглаж болохыг анхаарна уу;
  • Бүтээлийг 2014 оны 12 дугаар сарын 03-ны 15.00 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд (Засгийн газрын XI байрны 504, 513 тоотод) хүлээн авна.

Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрт гурван байр шалгаруулна. Шагналыг Олон Улсын Хүний эрхийн өдрөөр гардуулна.

1. Телевизийн нэвтрүүлэг:
Нэгдүгээр байр-өргөмжлөл, 500 000 төгрөг
Хоёрдугаар байр- өргөмжлөл, 400 000 төгрөг
Гуравдугаар байр-өргөмжлөл, 200 000 төгрөг
2. Сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл:
Нэгдүгээр байр-өргөмжлөл, 300 000 төгрөг
Хоёрдугаар байр-өргөмжлөл, 200 000 төгрөг
Гуравдугаар байр-өргөмжлөл, 100 000 төгрөг

3. FM, радиогийн нэвтрүүлэг:
Нэгдүгээр байр-өргөмжлөл, 300 000 төгрөг
Хоёрдугаар байр- өргөмжлөл, 200 000 төгрөг
Гуравдугаар байр-өргөмжлөл, 100 000 төгрөг

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

Утас:(976-51) – 262902 (ХЭҮК-ын референт З.Бадмаараг);

Утас:(976-11) – 330948 (МСЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг)

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%