Төв аймгийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллагуудын Төрийн жинхэнэ албан тушаалтын ажлын байрны сул орон тоог нөхөх Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг салбар зөвлөлийн 2014 оны 39 дүгээр тогтоолоор байгуулагдсан Салбар комисс 2014 оны 11 дүгээр сарын 07, 10, 11-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Шалгалтын товд бүртгүүлэгчдийн тоо хэмжээнээс шалтгаалан ажлын 3 өдөр явуулахаар өөрчлөлт орсон.
Шалгалт авах хүртэлх хугацаанд сул орон тооны зар болон холбогдох журам, зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, Төв аймгийн www.tov.gov.mn цахим хуудас, аймгийн ЗДТГ-ын болон Салбар зөвлөлийн мэдээллийн самбарт байршуулж, орон нутгийн TBS телевизийн мэдээллийн цаг хөтөлбөрөөр нийтэд мэдээлж ажилласан.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтын үйл ажиллагаа, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор Төв аймгийн төвд байрладаг Мөнх-Алдарын талбайн лед дэлгэцийг ашиглан Онлайн шалгалтын үйл явцын өрнөл, бодит нөхцөл байдлыг шалгуулагч, шалгагч, иргэдэд шууд дамжуулж үзүүллээ.
Мөн шалгалттай холбоотой асуудлаар Төв аймгийн Орон нутгийн TBS телевизийн мэдээгээр нэг удаа, “Гүүр” шууд нэвтрүүлгээр нэг удаа мэдээлэл өгч, ярилцлага хийв.
Сорилын шалгалтад нийт 174 иргэн тэнцэж дараагийн шатны Монгол хэлбичиг, албан хэрэг хөтлөлийн шалгалтад ороход 146 иргэн тэнцлээ. Ярилцлагын шалгалтын дөрвөн ажлын хэсгийг тус бүр 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан Төв комиссоос ирүүлсэн ярилцлагын асуултыг санамсаргүй байдлаар сугалуулан ярилцах байдлаар зохион байгуулсан.
Ярилцлагын шалгалт дууссаны дараа эцсийн дүнг нэгтгэн гаргахад Дэс түшмэлийн ангилалд 78, Туслах түшмэлийн ангилалд 68, нийт 146 иргэн бүх шалгалтын нийлбэр оноогоор 60 буюу түүнээс дээш оноо авсан байна. Энэ нь нийт бүртгүүлэгчдийн 22.25 хувийг эзлэж байна.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтад нийт 656 иргэн бүртгүүлж, 636 иргэн шалгалтанд ороход 146 иргэн тэнцсэнийг төрийн албаны мэргэшлийн шалгалтын Салбар комиссын тогтоолоор Төв комисст уламжилахаар шийдвэрлэлээ.Шалгалтыг доорх хуваарийн дагуу зохион байгуулсан.
Шалгалт зохион байгуулах огноо |
Шалгалт эхлэх цаг |
Шалгалтын төрөл |
Ээлжийн тоо |
Шалгалтад хамрах албан тушаалын ангилал |
2014,11,07-ны “Баасан” гараг |
08:00, 09:20, 10:40, 12:00, 13:20, 14:40, 16:00, 17:20 |
Сорил |
8-н ээлжээр |
Дэс түшмэл |
2014,11,10-ны “Даваа” гараг |
08:00, 09:20, 10:40, 12:00, 13:20, 14:40, 16:00, 17:20, 18:40 |
Сорил |
9-н ээлжээр |
Туслах түшмэл |
2014,11,11-ний “Мягмар” гараг |
08:00, 08:50, 09:40, 10:30, 11:20 |
Монгол хэлбичиг-Албан хэрэг хөтлөлт, Мэдээлэл технологи |
5-н ээлжээр |
Сорилын шалгалтанд тэнцсэн иргэд |
2014,11,11-ний “Мягмар” гараг |
12:30 |
Ярилцлага |
4-н ажлын хэсэг |
Монгол хэлбичгийн шалгалтад тэнцсэн иргэд |