- Япон улсын Тоттори мужийн Төв эмнэлгийн хүүхдийн шүдний өвчлөлийн статистик үзүүлэлт, өвчлөлийг бууруулах арга барил, Сувилахуйн сургууль болон шавар бигнүүр, рашаан уух эмчилгээний туршлага судлах сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга, Рентген, дүрс оношилгооны эмч, Мэдрэлийн эмч нар хамрагдав. /2014.04.27-05.02/
- БНСУ-ын Захирагч нарын холбооны тэтгэлэгт K2H хөтөлбөрт аймгийн нэгдсэн эмнэлэгийн нойрсуулагч эмч 6 сарын хугацаатай хамрагдав. Кангвон мужийн Ёнсе Их Сургуулийн дэргэдэх Северанс эмнэлэг дээр 2 эмч 3 сарын дадлагад хамрагдан, туршлага судаллаа.
- Жилинь мужтай мэргэжилтэн солилцооны хөтөлбөр, Тоттори мужид төрийн албан хаагчийн танилцах дадлага, Кангвон мужийн ХАА-н таримлын сургалт, Япон улсын Изюмисано хот, БНСУ-д Нутгийн удирдлагын Институтын богино хугацааны сургалт, NEARын гишүүн орнуудын муж аймгуудын гадаад харилцааны мэргэжилтний сургалтад ажилтнуудаа сургаж байна.
- БНСУ-ын Кангвон мужид болсон “Хүнсний ногооны тариалалтын сүүлийн үеийн тэргүүний арга техник, услалтын нөхцлийн болон ХАА-н бүтээгдэхүүнийг дахин боловсруулах технологийн арга барил эзэмшүүлэх” сургалтанд аймгийн Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Газрын газар тариалан хариуцсан 1 мэргэжилтэн, Борнуур сумын газар тариалан хариуцсан 1 мэргэжилтэн хамрагдлаа. /2014.03.16-04.12/
-
БНСУ-ын Кангвон мужид зохион байгуулагдсан Олон улсын ардын урлагийн Их наадам Danoje фестивальд “Монгол туургатан” театрын уран бүтээлчид оролцлоо /2014.05.31-06.03/
Япон улсын Тоттори мужид болсон “Тотторигийн урлагийн наадам”- д Монгол туургатан театрын 6 уран бүтээлч амжилттай оролцов. /2014.06.15-18/
- БНСУ-ын “Авралын арми” ТББ-аас 2008-2014 онд нийт 39 хүүхдэд 780.0 сая төгрөгийн зүрхний хагалгаа, хагалгааны дараах эмчилгээний зардлыг хөнгөвчлөн, аймгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндэд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийж байна.
- Кангвон мужийн нэрэмжит гудамж, Жилинь мужийн нэрэмжит гудамжтай болж, 2014 онд Кангвон муж, Жилинь мужтай “Шинэ кинотеатр” төсөлд хамтран ажиллаж, 3D кино Театр шинээр нээлээ. 200.0 мянган долларын хөрөнгө оруулалтаар Кангвон мужаас Кинотеатрын тоног төхөөрөмжийг аймагт бэлэглэв.
- Зүүн хойд азийн “EXPO” “Залуучуудын чуулга уулзалт” арга хэмжээний хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн шууд харилцаат муж БНХАУ-ын Жилинь мужийн Залуучуудын холбоотой харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллалаа.