2014 оны 10-р сарын 31-ний байдлаар Санал, Гомдол гаргасан- 433, Эрх
зүйн туслалцаа-234, Хэвлэл гарын авлага, сониноор үйлчлүүлсэн-873,
Хөдөлмөрийн биржид зуучилсан-548, Бизнес ширээний мэдээлэл лавлагаа
авсан-287, Брэндийн мэдээлэл авсан-1450, 10 удаагийн Нээлттэй
хэлэлцүүлэгт оролцсон 325 иргэн оролцож, нийт 4150 иргэнд үйлчилсэн
байна.
Бүх сумдад “Иргэдээ сонсъё” нээлттэй утас ажиллаж байна. Зуунмод суманд
Иргэний танхимын барилгыг шинээр барьж, 4 ажлын байртайгаар 7027-1111
утас ажиллуулж, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан
тушаалтанд мэдэгдэн хариу өгч ажиллаж байна.