Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын өдөрлөг” болов.
Тус өдөрлөгөөр олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг орон нутагт хэрэгжүүлж иргэдийг мэдээллээр хангах гол зорилготой. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага гэдэг нь эрдэс баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх дэлхий нийтийн түншлэл юм. Энэ нь 2002 оноос анх дэлхий нийтэд хэрэгжиж нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана. Нөгөө талаас Засгийн Газраас эдгээр компаниудаас олсон орлогоо юунд зарцуулснаа тайлагнана. Түүнчлэн хоёр талаас ирсэн тайланг Олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж түүнийг нь олон нийтэд ил болгоно. Энэ үйл явцыг төр, компани, иргэний нийгмийн төлөөлөл бүхий бүлэг удирдан хянаж зохицуулдаг байна. Олборлох үйлдвэрэлэл эрхлэгчдийн орлого зарлагын мэдээлэл иргэдэд төдийлөн ил тод биш байдаг. Тиймээс орон нутагт иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр уг өдөрлөгийг сумдад зохион байгуулж эхэлсэн нь энэ юм.

Б.Норовсамбуу