ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аяны туг дэвтэр Шарын голд аялав

2014-11-17

     Дархан-Уул аймагт эхэлсэн “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аяны туг, дэвтэр Шарын гол суманд аялж байна. Тус аймагт ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд, ЕБС-иудын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлж хууль эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлж цаашид хамтарч ажиллахад аяныг чиглүүлжээ.
      Тус аяны эхний үе шат нь энэ сарын наймнаас 12 дугаар сарын гуравны хооронд явагдана.
   Аяны хүрээнд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон”-ны уриалга бүхий аяны туг дэвтрийн хамт байгууллагуудаар аялуулж хүлээж авсан байгууллагууд аяны хүрээнд байгууллага дээрээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг байна. Мөн энэ чиглэлээр байгууллагынхаа орчин дахь аюулгүй байдлыг хангахын тулд хяналтын камер, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг хийх юм.  
    Шарын гол сум нь туг, дэвтэр аялах хугацаанд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж сумын төвийн 30-аад байгууллага аж ахуйн нэгжүүдээс олон нийтийн эргүүлийг томилон ажиллуулж эхлэсэн байна.

Б.Норовсамбуу

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%