Сургалтаар ДЭМБ-аас ирүүлсэн хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдварт өвчинөөс сэргийлэх зөвлөмжийг оролцогчдод тараасан байна. Мөн үеэр аймгийн ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, Стандарчлал хэмжил зүйн хэлтэсийн шинжээч Д.Болортуяа, ШУТИС-ийн ахлах багш н.Лхагвадолгор, аймгийн ХЭАХН-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү нар хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэдээлэл хийсэн. Түүнчлэн хоолноос гаралтай өвчлөлийг бууруулах, “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хоолны газрын нийлтэг журам”, “Эрүүл ахуйн стандарт”-ын талаар хууль эрх зүйн мэдлэгийг олгосон үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогсод нь үнэлэв.