ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Боловсролын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

2014-11-07

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим хамтран “Шарын гол сумын боловсролын байгууллагын сургалтын чанар, үйл ажиллагааны асуудалд анхаарах нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Уранчимэг, тус сумын удирдлагууд, Шарын гол сумын 2 дугаар сургууль, 6 дугаар сургуулийн багш нар, эцэг эхчүүд, сурагчдын төлөөлөл, сумын иргэд бүхий нийт 160 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд сумын боловсролын байгууллагын сургалтын чанар, стандарт үйл ажиллагааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн юм.  Шарын гол сумын Ерөнхий боловсролын сургуулиуд нь сургалтын чанараараа аймагтаа 6 дугаар байранд жагсаж байна. Энэ үзүүлэлтийг нэмэгдүүлж, сурагч, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын агуулга, арга зүй, хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тулгуурлан боловсруулж хэрэгжүүлэх, үйлчилгээнийхээ чанар хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах боломж байгаа тухай сумын Засаг дарга Д.Амарсанаа онцолж байв.
 Сумын сургуулийн боловсролын салбарт хөрөнгө оруулалтын зөв зохистой бодлого хэрэгжүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангах, сургалтанд мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлэх, багш нарын мэргэжил, боловсрол, нийгмийн асуудал, ур чадварыг сайжруулах, хүүхэд бүрийг хөгжүүлэх, сурагчдын дүрэмт хувцасны хангалтанд анхаарах зэрэг олон асуудлыг цогцоор шийдвэрлэх тухай сумын иргэдээс олон санал гарлаа.
 Багшийн хөгжлийн асуудалд эцэг эхчүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг технологи, арга зүйг нийт багш нарт  эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэж байв.
Мөн хүүхдүүд хичээлийн цагаар зураг авах, хөгжим сонсох интернэт ашиглаж байгаагаас идэвхи анхаарал суларч, сурлагын чанарт нөлөөлж байна. Үүний зэрэгцээ гар утсаа алдах эсхүл дээрэмдэх зэргээр гэмт хэрэгт өртөх магадлалтай учраас сургуулийн захиргаанаас хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.
Эхний ээлжинд анги бүр эцэг эхчүүд, сурагчдынхаа оролцоог бүрэн хангасан хэлэлцүүлэг өрнүүлэхээр боллоо. Мөн Сумын боловсролын байгууллагын сургалтын чанар, стандарт, үйл ажиллагааны талаар багш, сурагчид, эцэг эхчүүдээс авсан санал асуулгыг дахин өргөн хүрээнд авч, шинжлэн дүгнэхээр болсон юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%