ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМАГ УРГАЦАА ХУРААЖ ДУУСЛАА.

2014-11-06

Манай аймгийн   тариаланчид  энэ жил   үр тариа 66167 га-д, төмс 4586 га-д, хүнсний ногоо 950 га-д , малын тэжээл 4035 га-д, тосны ургамал 13957 га, жимс, жимсгэнэ 137,4 олон наст 530 га-д,   бүгд 90362,4 га-д тариалалт хийж үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтоо 13,2 хувиарь давуулан
биелүүлсэн. Үр тарианы тариалсан талбайн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 3891га-аар,  үүнээс улаанбуудай 3706 га-аар, хүнсний ногоо 133 га-аар, малын тэжээл 435 га-аар тус тус  өссөн.

 Энэ жил үр тарианы үр шинэчлэх зорилгоор аймаг 100.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж 4

сумын 17 аж ахуйн нэгжид 568 тн элит үр авахад дэмжлэг үзүүлсэнээр 4061 га-д тариалалт хийсэн бөгөөд ТЭДС-гаас аж ахуйн нэгж, иргэд 945 тн үр авч 6570 га-д нийтдээ 10631 га-д тариалалт хийснээр 19200 тн ургац хураан авах боломж бүрдсэн бөгөөд  үүнээс 9549 тн-ыг өөрийн үрэндээ нөөцөлж 9651 тн-ыг улсад үрийн зориулалтаар олгох боломж бүрдүүлсэн.

Энэ жилийн ургац хураалтын ажилд  үр тарианы комбайн 247, ангилангийн жатка 58, төмсний комбайн 36, даршны комбайн 2, төмс ухагч 26, төмс сортлогч 8, будаа цэвэрлэгч 73, үр сортлогч 16, ачигч 48, механикжсан үтрэм 19  ажиллаж ажлын 26 хоногт ургац хураалтын ажлаа   дуусгалаа.

Энэ жил  үр тариа 111068 тн буюу нэгжээс 17,0 центнер , төмс 55370 тн буюу нэгжээс 120,7 центнер , хүнсний ногоо 9349,3 тн буюу нэгжээс 98,3 центнер , малын тэжээл 14885 тн буюу нэгжээс 30,5 центнер, тосны ургамал  8656,6 тн буюу нэгжээс 6,2 центнер   бүгд  199329 тн ургац хураан авсанаар   үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтоос үр тариа 36935 тн,  төмс 2546 тн,  малын тэжээл 6135 тн, тосны ургамал 4017 тн бүгд  60272 тн ургац илүү хураан  авч төмс, малын тэжээлийн нийт хураан авсан  ургац, үр тариа, малын тэжээлийн нэгжийн  ургац гэсэн 4 үзүүлэлтээрээ  улсын хэмжээнд  тэргүүлсэн амжилт гаргалаа.

Мөн сүүлийн 22 жил аваагүй үр тарианы ургацыг хураан авч түүхэн амжилт тогтоолоо.

Энэ жил 62500 га-д уринш боловсруулахаас 71568га-д уринш боловсруулж 114,5 хувийн биелэлттэй байна.

Улсын хэмжээний хураан авсан үр тарианы 23,8 хувь, төмсний 34,5 хувь, хүнсний ногооны 9,2 хувь, малын тэжээлийн 38,9 хувийг тус тус манай аймаг үйлдвэрлэсэн нь  аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 31-р тогтоолоор баталсан “ Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”-д дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлсэн. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%