ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС 10-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭ

2014-11-06

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2014 оны 10 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “ Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын ажил дүгнэх үзүүлэлт батлах тухай ” 19 дүгээр тогтоолын  дагуу Ажлын албанаас 10 сард нийт 27  сум, 97 багийн хурлуудын ажилд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар  сумдын хурлын дотоод зохион байгуулалтын ажил, ИТХ-ын тэргүүлэгчдийн болон Хуралдааны чанар байдал, ИТХ-ын хороодын ажил, БИНХ, түшиц сумдын хурлуудын хамтын ажиллагаа, хурлын дэргэдэх салбар зөвлөлийн ажлыг хамарсан 44-н  үзүүлэлтээр дүгнэхээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Идэрпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг явж ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь сумдын  хурлуудын ажлын дутагдалтай тал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хяналт шинжилгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр  өгч ажиллан сумдын хурлын ажлыг хэрхэн ажиллаж байгаа талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд танилцуулж дүгнүүлэхээр ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Арвангуравдугаар хуралдааныг 2014 оны 10 сарын 07-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 116 тоот өрөөнд хуралдууллаа.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн Арвангуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу нийт 11 асуудлыг хэлэлцэхээс 10 асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны мэдээлэл түр хойшлогдсон тул хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс хасав.

1.Аймгийн ИТХ-ын бодлогын хороодын ажиллах журмын төсөл боловсруулсан тухай мэдээлэлийг хэлэлцээд “ Хурлын хороодын ажиллах журам батлах тухай ” 66 тоот тогтоолыг хавсралтын хамт батлан гаргав.

2.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлыг дүгнэх үзүүлэлтийг боловсруулсан тухай Ажлын албаны мэдээлэлийг хэлэлцээд “ Журам батлах тухай ” 67 тоот тогтоолыг хавсралтын ёсоор батлав.

3.Аймгийн ИТХ-ын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын төлөвлөгөөний дагуу Хурлын бодлогын хороодоос хийх шалгалтын удирдамжийн төсөл  батлах,  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 125 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилох тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Нийгмийн бодлогын хороо, Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хорооны даргаар ахлуулсан 2 ажлын хэсгийг 5-7 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр   томилж шалгалтын 2014 оны 10 дугаар сарын 15-20-ны хооронд хийж гүйцэтгэх шалгалтын удирдамжийг батлан уг шалгалтын дүнг 11 сарын 04-нд хуралдах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг 2 ажлын хэсэгт даалгав.  

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 125 дугаар тогтоолын хэрэгжилтийг аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтэс дээр шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон удирдамжийг 68 тоот тогтоолоор батлан гаргав. Аймгийн ЗДТГ-ын харьяа Төрийн албан хаагчдын хариуцсан эдийн засаг, нийгмийн салбаруудын үндсэн үзүүлэлтийн суурь судалгаа, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, түүнийг бодлого төлөвлөлт, удирдлагад ашиглаж буй байдалтай танилцаж дүгнэлт гарган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээлэхийг ажлыг хэсгийн ахлагч Д.Мөнхбаатарт даалгав.

4. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус иргэний Зөвлөлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд байгуулах тухай асуудлыг хэлэлцээд 69 тоот тогтоолыг батлан гаргаж иргэний зөвлөлийн 3 гишүүнийг доорхи бүрэлдэхүүнтэйгээр томилов. Үүнд:

            Совд овогтой Очирбат /Зуунмод сумын 5-р багийн иргэн/

                  Далх овогтой Дунгармаа /Зуунмод сумын 1-р багийн иргэн/

                  Чимэддорж овогтой Жадамба /Зуунмод сумын 1-р багийн иргэн/

- Иргэний Зөвлөлийн томилогдоогүй орон тооны гишүүдийг 10 дугаар сард багтаан  сонгон шалгаруулж Тэргүүлэгчдэд танилцуулахыг иргэний Зөвлөлийн гишүүдийг Сонгон шалгаруулалтын комиссын дарга А.Идэрпүрэвт үүрэг болгон иргэний Зөвлөлийн хараат бус байдлыг хангаж, зөвлөлийн төсөв, гишүүдийн урамшуулалын асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг аймгийн Засаг даргад  даалгасан байна.

5. Тус аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийг “Түүхийн ухааны доктор, нэрт Угсаатны зүйч С.Бадамхатаны  нэрэмжит болгуулах тухай” үндсэн нэгж байгууллага, аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцээд 70 тоот тогтоолыг батлан гаргав.

6. Нийтийн биеийн тамир их спортыг 2013-2016 онд хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай мэдээлэлийг  хэлэлцээд  нийтийн биеийн тамир их спортыг 2013-2016 онд хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, хэрэгжилтийг тооцохдоо тухайн жилд хийсэн ажлыг гарсан үр дүнтэй нь харьцуулан үнэн бодитой үнэлэлт өгч байх.

- Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог өргөжүүлж, идэвхи санаачлагыг нь өрнүүлэн нийтийн биеийн тамираар хичээллэгсдийн тоог эрс нэмэгдүүлэх, үүний тулд сум, байгууллага, аж ахуйн нэгжүүд улирал бүр нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт өгөх ажиллах.

-Төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр бүх сумдаар гаргуулан нэгтгэн  дүгнэдэг байх.

- Төлөвлөгөөнд тусгагдсан биеийн тамирын гадна талбайн тохижилтын ажлыг чиглэл чиглэлээр нь стандартын шаардлагад нийцүүлэн хийх, усан бассейн болон мэргэжлийн сургалттай сургууль байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх.

- Нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн тооцоог хийж аймаг, сумдын 2015 оны төсөвт тусгуулах.

- Их спортод амжилт үзүүлж байгаа нийт тамирчид, ялангуяа өсвөрийн тамирчдад урамшуулал өгөх механизмийг  бий болгох,  спортын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл, шигшээ багийн тамирчдын бэлтгэлд хэрэглэгдэх техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

7. Аймгийн Засаг даргын өргөн барьсан орон нутгийн өмчийг шилжүүлэх, актлах, үнэ залруулах, худалдах тухай асуудлыг хэлэлцээд “ Хөрөнгө шийдвэрлэх тухай ” 71 тоот тогтоолыг хавсралтын ёсоор батлав.

8. Аймгийн “Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр”-ийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай мэдээллийг хэлэлцээд   “Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр”-ийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхдээ дараах асуудлуудыг бодит ажил хэрэг болгох талаар илүүтэй анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэн “Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд оролцох хэлтэс, газруудын ажлыг идэвхижүүлэх, үүний тулд Цөлжилттэй тэмцэх ажлыг зохион байгуулах аймаг, сумдын салбар хороодын ажлыг эрчимжүүлэн тогтмолжуулах, сумдын салбар хороодоос ирүүлэх мэдээ тайлангийн маягт, уг маягтыг бөглөх, мэдээ ирүүлэх хугацаа зэргийг тусгасан журмыг батлуулан мөрдүүлэх ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлэх талаар дурьдан 12 заалт бүхий ажлыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган 42 тоот хуралдааны тэмдэглэлээр  үүрэг өгөв.

9. Мал аж ахуйн болон төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай асуудлыг хэлэлцээд  сум бүрийн энэ өвөл, хаврын бэлчээрийн даацын тооцоонд үндэслэн   сумандаа өвөлжих, гадны суманд отроор өвөлжих малчид, мал сүргийн тоог нарийвчлан тодорхойлж, мал өвөлжилт, хаваржилтын бодлого гаргуулан сумынх нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулан мөрдүүлж ажиллуулах.

- Мал өвөлжилт, хаваржилтын бодлогод Монгол улсын Засгийн Газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 241 дүгээр тогтоол, Монгол улсын Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайдын “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 01 дүгээр албан даалгаварт заасан сум бүрийн нийт бэлчээрийн талбайн 10 хүртэлх хувийг цаг хүндэрсэн үед ашиглах тусгай хэрэгцээний отрын бүс нутаг болгох асуудлыг тодорхой тусган хэрэгжүүлэх.

- Зарим сумын малчдыг өөр сумын нутагт отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Отор нүүдэл хийх, отрын бүс нутгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу зохион байгуулж, энэ ажлыг хариуцах аймгийн Зөвлөл, сумдын ажлын хэсгүүдийг тодорхой удирдлага, зөвлөмжөөр хангаж ажиллах.

- Бусад аймгаас манай аймгийн нутагт мал оруулж өвөлжүүлж, хаваржуулах хүсэлт ирвэл, өөрийн аймгийн мал өвөлжилт, хаваржилтын байдалтай уялдуулан судлан үзэж боломжтой гэж үзвэл уг асуудлыг дээр дурдсан  “Отор нүүдэл хийх, отрын бүс нутгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу шийдвэрлүүлэх. 

-  “Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 241 дүгээр тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 380 тн өвс, 50 тн тэжээл, сум бүрийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц 100 тн өвс, 50 тн тэжээлийн нөөцийг заавал бүрдүүлж, газар дээр нь шалган хүлээн авч, хадгалалт, хмгаалалт, зарцуулалтын байдлыг анхаарлын төвд байнга байлгах.

- Аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээндээ нийцүүлэн мал хамгаалах сан, малчдын ноосны урамшууллын мөнгөнөөс авах Хүн амын орлогын албан татвараар төсөвт төвлөрөх мөнгө зэрэг боломжтой эх үүсвэрээс санхүүжүүлж, энэ оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх.

- Малын гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, тарилга туулгалт, вакцинжуулалт, арьсны болон хамрын гуурны боловсруулалт хийх зэрэг мал эмнэлгийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай бүрэн хийлгүүлэх, малын эм, тариа, биобэлдмэлийн хангамжийг сайжруулах талаар сумдын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлгүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, ажилтнуудынх нь хариуцлага сахилгыг өндөржүүлж ажиллах.

- Аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын түргэн тусламжийн машин, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлийн нөөц бүрдүүлэн цаг агаарын хүндрэл бэрхшээл тохиолдсон үед шуурхай ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллах.

- Сумдын Засаг даргын Тамгын газраар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг малчны хотонд хангуулах шалгуур үзүүлэлт”-ийн дагуу малчид, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бэлтгэлийг шалган үзэж үнэлэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

- Цаг агаарын бэрхшээл тохиолдож зам, даваа хаагдсан үед шаардлагатай арга хэмжээг шуурхай авах бэлтгэл, нөөцийг бүрдүүлэх замаар аймгийн Зам, тээврийн газар, Онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагуудын бэлэн байдлыг хангаж ажиллах.

- Аймгийн төв- Зуунмод хотын хүн амын 2015 оны хаврын махны хангамжийг хэвийн байлгах зорилгоор орон нутгийн нөөц бололцоог ашиглан мал, мах бэлтгэн нөөцлөж, зүй зохистой хадгалж, хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авах.

- Хүчтэй цасан болон шороон шуурга зэрэг байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг малчдад хүргэх зохион байгуулалт, арга хэлбэрийг оновчтой тодорхой болгох талаар сум, багийн Засаг дарга, мал бүхий аж ахуйн нэгж байгууллагын дарга нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх.

- Малын бэлчээрт хор хөнөөл учруулж буй оготно зэрэг хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологит хугацаанд нь чанартай сайн гүйцэтгүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах.

- Аймаг, сумын төв, бусад суурин газрын өвөлжилтийн байдлыг хэвийн байлгах зорилгоор түлээ, нүүрсний татан авалт зэрэг шаардагдах арга хэмжээг тухай бүрд нь шуурхай хэрэгжүүлж, байнга хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган 43 тоот хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

10.Эрхэлсэн ажилдаа олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй хөдөлмөрлөж хамт олноо тэргүүлж байгаа тэргүүний зарим хүмүүсийг төрийн дээд цол, одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд “Төрийн одон медальд уламжлах тухай” 72 тоот тогтоолыг санал нэгтэй батлаж шагналд тодорхойлогдсон хүмүүсийн материалыг  Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичгээр  уламжлав.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мөнхбаатар, Б.Батбаатар, Д.Мөнхцэцэг нар 2014 оны 10-р сарын 14-аас 16-ны өдрүүдэд   БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотод зохион байгуулагдсан "Зүүн хойд Азийн харилцаат мужуудын Хууль тогтоох байгууллагуудын" чуулганд уулзатанд оролцоод ирлээ. Уг чуулга уулзалтад Монгол Улсын Төв аймаг, Япон Улсын Тоттари муж, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон , ОХУ-ын Приморын хязгаар зэрэг харилцаат Мужууд оролцсон байна.

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ИТХ-ын ажлын албанаас  27 сумдын ИТХ-дад  УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл хөтөлбөрийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-уудын сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжих төслийн 4-р хүрэх үр дүнгийн хүрээнд Монгол Улсын 330 сум, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн нийт 361 ИТХ, 8000 гаруй төлөөлөгчийг нэгтгэн холбосон интерактив, портал хурал.мон буюу khural.mn цахим хуудсыг бүтээсэн талаархи мэдээлэл болон сумдын ИТХ-ууд өөр өөрийн цахим хуудсаа нээх, (цахим хуудастай нь линк үүсгэж холбох), цахим шуудангийн хаягаа үүсгэх, удирдлагын цахим хуудсандаа нэвтэрч мэдээ, мэдээлэл нийтлэх, цахим хуудсаа хөгжүүлэх сургалтыг  27 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон ажлын албаны ажилтануудад зохион байгуулсан. Сумдын ИТХ-д энэ сургалтанд бүрэн хамрагдан  өөрийн цахим сайттай болох уг сайтандаа мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй оруулж байх талаар суралцсан бөгөөд өөрийн сумдын хурлын мэдээ мэдээлэлийг цахим сайтанд байршуулж ажиллахаар болсон.

Аймгийн ИТХ-аас санаачлан дэлхийн анхны дархан цаазат болон Шим мандалын дархан газар Богд Хан уул , Манзуширын амны орчмын байгаль орчныг хамгаалах чиглэлээр тодорхой, эцсийн үр дүн бүхий ажил зохион байгуулах  энэ чиглэлээр цаашид хийх ажлаа тодорхойлох зорилгоор энэ оны 10  дугаар сарын 31-ны өдөр Зуунмод сумын орчны бүсийн байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор олон нийтийн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаад байна.

Тус хэлэлцүүлэгт БОНХЯ, тус яамны төрийн нарийн бичгийн Ж.Батболд, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны холбогдох албаны хүмүүс, аймгийн ЗДТГ, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн ИТХ-ын дарга нар албаны бусад хүмүүс, эрдэмтэд, судлаачид Гандантэгчилэн хийдийн хамба лам н.Чойжамц, Бурханч лам н.Пүрэвбат нар оролцохоор болоод байна.

Авлигатай тэмцэх газраас нутгийн удирдлагын байгууллага, түүний харъяа салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэн , чадавхижуулах, арга зүйгээр хангах зорилгоор Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнчлэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим программ хангамжийн талаар бүсчилсэн сургалтыг Дархан –Уул аймгийн төвд 2014 оны 10 дугаар сарын 30,31-ны өдрүүдэд зохион байгуулах болсонтой холбогдуулан тус сургалтанд хариуцсан ажлын чиг үүргийн дагуу  эрхий бүхий албан тушаалтнууд болох аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан, 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцохоор явсан.

 Энэ сургалтанд оролцохоор ирсэн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч холбогдох зөвлөмж, ажлын чиглэлийг ИТХ-ын Ажлын албанаас өгөв.

 

 

                                          Мэдээ бэлтгэсэн: Аймгийн ИТХ-ын

Ажлын албаны мэргэжилтэн Д.Оюунсайхан

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%