ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Шинэ хотын “Нуурт цэцэрлэгт” хүрээлэнд зочлов

2014-11-05

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид БНСУ-ын Гёнги аймгийн хотын төлөвлөлт төрийн өмчийн байгууллагаас шинэ хотыг үүсгэн байгуулсан Гвангюү төслийн мэдээлэл сонсов. Түүний дараа уг хотын “нуурт цэцэрлэг”-т хүрээлэнд зочиллоо. Солонгос улсад төлөвлөлт хийгдээгүй  зүйл үгүй гэдгийг цаг ямагт холбогдох газрууд онцлож байв. Биднийг очих үеэр бороотой учраас нуурт цэцэрлэгийг газар дээр нь танилцуулаагүй. Богино хэмжээний видео танилцуулага хийв. Нуурт цэцэрлэгт хүрээлэн 1,768,609 метр квадрат талбайтай. Анх тус газарт байгалийн нуураас өөр зүйлгүй байжээ. Харин дахин төлөвлөлт хийж улмаар 2014 онд  “Шилдэг цэцэрлэгт хүрээлэн” болтол нь хөгжүүлж чадсан байна. Гол байгууламж нь нуурт цэцэрлэг, усан оргилуур, задгай талбайн тоглолт үзэх байгууламж, салхилах зам, явган хүн унадаг дугуйн замтай. Цэцэрлэгт хүрээлэнд 7 онцлог сэдвийг тусгаж бүх байгууламжийг үзэхэд 3 цаг 30 минутыг зарцуулна гэв. Нуурт цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад 2 жил 10 сарыг зарцуулжээ. Уг нуурын усыг шинээр шүүж цэвэршүүлээд бусад орны загасыг устгаж зөвхөн Солонгосын үндэсний загас, жараахайг нууранд буцаан тавьсан аж. Түүнчлэн тус нуурын цэцэрлэгт хүрээлэнг дагаж аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, орон сууцны хороололууд баригдаж уг газрын үнэлгээ өссөн байна. Энгийн нуурыг түшиглэн төлөвлөлт хийж алсын харааг харж чадсанаар тус бүс нутгийн энгийн иргэдийн амьдрах таатай орчин нөхцөл бүрдэж, нөгөөтэйгүүр хөгжил дагуулж чаджээ.






Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%