ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид БНСУ-ын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2014-11-04

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид БНСУ-ын Гёнги аймгийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Сүвон хотын Палдал дүүргийн эмнэлэг ард иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын ердөө 5 хувийг улсын эмнэлэг эзэлнэ. Харин үлдсэн 95 хувийг хувийн хэвшлийн эмнэлэг эзлэх бөгөөд нарийн мэргэжлийн төрөлжсөн үйлчилгээг үзүүлдэг аж. БНСУ-ын эрүүл мэндийн бодлого нь “хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд” гол анхааралаа хандуулах бөгөөд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэгийг тогмтол явуулдаг байна. Нэг үгээр хүүхдийн товлолын бакциныг яг хугацаанд нь  хийдэг шиг БНСУ-аас бүх иргэдийг нас, хүйсээр нь ангилан урьдчилан сэргийлэх / Хорт хавдар, Зүрх судас, Эхо , рентген /  үзлэгийг  тогтмол хийдэг ажээ.Түүчнлэн “архи, тамхинаас гаргах хөтөлбөр”-ийг хэрэгжүүүлж дээрх  муу зуршилыг хаясан иргэнд улсаас мөнгөн тэтгэмж өгдөг аж . Дүүргийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ба манай улсын өрхийн эмнэлэг, ЭМГ-ын үйл ажиллагаатай төсөөтэй. Гэхдээ БНСУ-ын Палдал дүүргийн эмнэлэгт  иргэд, төрийн байгууллага хоёрын дунд “амьд харилцаа”  үүссэн мэт сэтгэгдэл төрнө. Тухайлбал: Илүүдэл жингээ хаяж буй иргэд хөдөлгөөнөөр турах чийрэгжүүлэлтийн тасаг, ахмадуудад зориулсан тусгай өрөөтэй, Эх ,хүүхдийн хоолны илчлэгийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх өрөө, бүх төрлийн тестээр онош тогтоох лабортори  зэрэг үйлчилгээ нь ямар ч хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлэх ажээ. 







Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%