ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БНСУ-ын Гёнги аймгийн Боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцав

2014-10-31


   
   БНСУ-ын сургалтын тогтолцоо нь “Насан туршийн боловсрол”-ын системийг нэвтрүүлжээ. Тус улсын Үндсэн хуулийн 31.5 дугаар заалтад “Насан туршийн боловсрол”-ыг улсаас тэтгэнэ гэж заасан байна. Насан туршийн боловсролыг “хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс нас эцэслэх” цаг хугацаанд суралцах бүхий л үеийг тодорхойлдог гэв. БНСУ-ын хэмжээнд НТБ-ыг дэмжих төв 14 ажиллах ба сум, дүүргүүдэд салбар төвүүд байрладаг. Уг төвд 8 настай балчираас 80 настай буурлууд суралцах бөгөөд бүх шатны сургалтууд үнэ төлбөргүй явагддаг байна. Гёнги аймгийн НТБТөвийн үйл ажиллгаатай Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид газар дээр нь танилцав. Насан туршийн боловсролын төв бүх насны иргэдэд үйлчилнэ. Тодруулбал: Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэж буй сурагчдад зориулсан номын сан, ахммад настнуудад компьютерийн сургалт, сэтгэл зүйн сургалт, иог хичээл заах аж.Түүнчлэн бага насны хүүхдүүдэд зориулсан номын сан, хүүхдийн нас биеийн онцлогт тохируулан хийсэн ширээ, сандал, хийлдэг гудсан дээр хэвтээд ном унших орчин гээд бүхий л зүйлсийг цогцоор нь байгуулсан байлаа. Гёнги аймгийн насан туршийн боловсролын төвийн шилдэг жишээ нь Golden Triangle төсөл. Пирамид хэлбэр бүхий алтан гурвалжин эргэх холбоосоор уялдаа холбоотой ажилладаг байна. Насан туршийн боловсролын төвийн дэргэд боловсролын чиглэлээр явуулах үх төрлийн сургалт, хичээл, анги танхим, тенхик тоног төхөөрөмж тус аймгийн иргэдэд үнэ төлбөргүй, үргэлж нээлттэй байж иргэд цаг бүр суралцах таатай орчинг жинхэнэ утгаар нь бүрдүүлж өгчээ.








Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%