ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Хайрын цэцэрлэгт хүрээлэн” төслийг санаачлагч нар Дархан сумын ИТХ-ын даргатай уулзав

2014-10-29

Дархан сумын 15-дугаар багийн иргэн Ц.Оргилсайхан Дархан хотод “Хайрын цэцэрлэгт хүрээлэн” байгуулахыг санаачилсан байна. Шинээр байгуулагдаж буй "Хайрын Цэцэрлэгт Хүрээлэн" төслийн "Ногоон тууз"-ны ёслол энэ сарын 25-ны өдөр болжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнг Дархан сумын 15 дугаар багийн "Мангирт" толгой дээр байгуулахаар болж зураг төсвийг хийсэн аж. "Хайрын Цэцэрлэгт Хүрээлэн" төслийн санаачлагч Дархан сумын 15 дугаар багийн иргэн Ц.Оргилсайхан, Бурхантийн газар шороо хөдөлгөөний тэргүүн М.Амарсанаа, Дезерет ОУБ-ын ажилтан С.Чулуунбаатар нар Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаатай  уулзаж хүрээлэн байгуулах ажилд дэмжлэг хүсэв. Дархан сумын ИТХ-ын хурлын дарга 2015 оны төсөвт суулгахын тулд тус багийн иргэдийн саналыг авч БИНХ-аар асуудлыг оруулж дэмжсэн байх хэрэгтэй гэв. Ингэснээр төсвийн шинэ хуулиар иргэдийн санаачилсан ажлууд хэрэгжиж байгааг зөвлөсөн юм.Түүнчлэн  залуучуудын санаачилсан ажлыг дэмжинэ гэдгийг илэрхийлэв.


   

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%