ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Шинэ хотыг үүсгэн байгуулахад 20-25 жилийг зарцуулжээ

2014-10-29

   Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид БНСУ-аас туршлага судлах айлчлал олон салбарт өргөн цар хүрээг хамран үргэлжилсэн юм.БНСУ-ын Гёнги аймаг 7-10 жилийн хугацаанд шинэ хотыг  үүсгэн байгуулж чадсан байна. Хот төлөвлөлт төрийн өмчийн байгууллага нь БНСУ-ын  загвар хотыг төлөвлөж “Гвангюу хөгжлийн төсөл” боловсруулжээ.Гвангюу хөгжлийн төсөл 4 үе шаттай хэрэгжинэ. Шинэ хот байгуулах газрыг 2004 оны 6 дугаар сард товлож, 2007 оны 10 дугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гвангюу шинэ хот нь 11,304 мянган мерт квадрат талбайтай. 31,113 өрхийн 77,883 хүн амтай. БНСУ-ын хөгжлийн гол түлхүүр нь “төлөвлөлт”.Төлөвлөлтгүй зүйл нэг ширхэг ч үгүй ажээ. Бүтээн байгуулалт бүр урьдаас боловсруулсан төлөвлөлтийн үр дүнд биелэлээ олж баригдсан байна.
  Гвангюу шинэ хотын хөгжлийг хот төлөвлөлт төрийн өмчийн байгууллага төсөл боловсрууулж тус хотыг бүтээн босгожээ.Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид Гвангюу хорооны байр/ багийн төв/-ийн үйл ажиллагаатай танилцав. Шинэ хотын хорооны төв нь  5 давхар барилга аж. Багийн төвийн 1 давхарт номын сан байрлана. Хоёрдугаар давхарт төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цонх ажиллана.
   Түүнчлэн хурлын заал,бүжгийн танхим, сургалтын өрөө зэрэг олон төрлийн өрөөтэй. Хорооны байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх ширээ сандал, ахмадуудад зориулан харааны шил зэргийг байрлуулжээ. Шинэ хотын иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх Гвангюу хорооны байрны үйл ажиллагаатай танилцсаны дараа Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч нарт Гвангюу хөгжлийн төслийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар танилцуулга мэдээлэл хийв.














Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%