ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2014-10-27

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүрэг “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөгийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 10 дугаар сарын 25-нд зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, УИХ-н гишүүн Р.Амаржаргал, Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, тасаг, 1-20 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд, иргэд оролцов.


Өдөрлөгийн үеэр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллагууд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнаж, түүнчлэн аж ахуйн нэгжүүд нэг дор үйлчилгээ үзүүлсэн юм. Тодруулбал:

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шммтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдан ажилласан жилээ нөхөн тооцуулсан иргэдэд батламж олгох, сайжруулсан, бүрэн шаталттай зуухны танилцуулга, зуух борлуулалтын цэг ажиллуулж гэрээ шууд хийх, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн талаар танилцуулах, худалдаа үйлчилгээний байгууллагуудын хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээг гаргах, Иргэдийн санал хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэж /Хөнгөлөлт тусламж хүссэн материал хүлээн авах, таяг, тусгай хэрэгсэл олгох, ахмад настан, ХБИ-ний автобусны билет бичих, хаяж гээгдүүлсэн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг нээлээ/, Цэргийн штабаас энэ оны шинэчилсэн тоо бүртгэлээс завсардсан 18-50 насны иргэдийг торгуульгүйгээр бүртгэн, Замын цагдаагийн тасгаас ЦЕГ-ын Лицензийн төвтэй хамтарч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авах, татварын хэлтэс энэ сарын татварын бүх төрлийн хоцорсон тайлан хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүллээ.

Мөн Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын албаны алба хаагчдын парад, ЗХ-ний 032-р ангийн торгон цэргийн үзүүлэх тоглолт, ЗХ-ний 150-р ангийн гардан тулааны үзүүлбэрээр сүр жавхланг илэрхийллээ. Мөн Хөгжим бүжгийн коллежийн сурагчид урлагийн тоглолтоороо, 4-р сургуулийн Аэробикийн тамирчид, ахмадын “Хийн дасгал-Аэробик”-ийн тамирчдын үзүүлэх тоглолт, боксийн өсвөр үеийн тамирчдын тоглолтуудаараа бэлэг барьсан юм.
Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, өрхийн үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээлээр Хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй үзэсгэлэн, худалдаа гаргаж ажил үйлсээрээ тэргүүлж, дүүргийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг шагналаа.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%