ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Анхны тусламжийн нөхөрлөлүүдийн аваргыг шалгаруулна

2014-10-24

Дархан-Уул аймгийн Аж ахуйн нэгж, байгууллагуудын анхны тусламжийн нөхөрлөлүүдийн дунд зохиох “Нөхөрлөл-2014” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнийг Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 –н жилийн ой, Дархан-Уул аймагт Улаан загалмайн хороо үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээний нээлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн оролцож, багуудад амжилт хүслээ.
Аж ахуйн нэгж, байгууллагуудад тохиолдож болзошгүй хөнөөл, гамшгийн үед Анхны тусламжийн нөхөрлөлүүдийн бэлэн байдлыг хангуулах, тэдний мэдлэг дадлыг батжуулж, нэрвэгдсэн хүмүүст анхны тусламж үйлчилгээг бодитоор үзүүлэх, сэтгэлзүйн болон бие бялдын бэлтгэлийг хангуулах, сургалт, материал хангалтын түвшинг тогтооход тэмцээний зорилго чиглэгджээ.
Тэмцээнд “ДДЦС” ТӨХК, “ДСЦТС” ХК, “Шарын гол” ХК, “Дархан Ус суваг” ХК, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Монгол Алтан” тос ХХК-иуд оролцож байна.
Онолын мэдлэгийн шалгалт, эрүүл мэндийн анхын тусламж үйлчилгээ, Хорт хийн голомт дахь ажиллагаа гэсэн 3 үе шатаар тэмцээнийг дүгнэж аварга багийг шалгаруулна. Багууд тус бүр 150.000 төгрөгийн бооцоотой өрсөлдөж байгаа юм байна.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%