ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Тэжээлийн нөөц” бүрдүүлэхээр боллоо

2014-10-16

   Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаар Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэх ажил хангуулах тухай тогтоолд аймаг, сумын бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд 30 тонн малын тэжээл бэлтэхээр заажээ. Дархан сумын тухайд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2013 онд нөөцөнд бүрдүүлж Улсын нөөцийн салбарын хашаанд байршуулсан 80 тонн өвсийг саравчинд зөөж шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

   Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны 12 дугаар сарын 24-ны 02/5019 дугаар албан бичгээр Дархан сумын ИТХ-ын даргад ноосны урамшууллаас бүрдүүлсэн татварыг ИТХ-аар хэлэлцүүлэн мал аж ахуйн чиглэлээр болон сумын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхийг заасан байна.Иймд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулсан байна.
    Түүнчлэн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2013 оны Улсын төсөвт тусгагдсан “Ноосны урамшуулал” арга хэмжээнээс холбогдох хууль тогтоомжийн дагуу Хувь хүний орлогын албан татвараас суутгасан 4006660 төгрөгөөр өвс, тэжээлийн аюулгүй нөөц  бүрдүүлэхийг ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжив. Нөөцөнд бүрдүүлсэн тэжээлийг цаг хүндэрсэн үед малчдад хямд үнээр борлуулах ажлыг зохион байгуулахыг Мал эмнэлэг, үржлийн тасаг /Ж.Уранчимэг/-т даалгасан байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 08 дуугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар албан даалгаварт малчдад олгосон ноосны урамшуулалаас ХАОАТ-ын орлогод төвлөрүүлсэн хөрөнгийг орон нутгийн гамшгаас эрсдэлээс сэргийлэх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зарцуулж, түүний үр дүн, ач холбогдлыг малчдад сурталчилахаар заасан байна.  

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%