ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программ

2014-10-16

Татварын ерөнхий газраас мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан  шинэлэг үйлчилгээг татвар төлөгч нарт зориулан нэвтрүүлэхээр ажиллаж байгаагийн нэг бол ухаалаг гар утасны “MTA’ програмыг (application) хөгжүүлэн нийтийн  хүртээл болгож байна. Тухайн програм нь татвар төлөгчийг мэдээ мэдээллээр хангах, цаг 
хугацааг хэмнэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. 
“Цахим засаг” үндэсний хөтөлбөрт тусгагдсан мэдээлэл, харилцаа холбооны түгээмэл хэрэглээ болсон хөдөлгөөнт холбоонд суурилсан цахим засгийн үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн бүр хэрэгцээтэй үйлчилгээг шууд гар дээрээсээ хүртэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  Ухаалаг гар утасны програмаар дамжуулан мэдээ, мэдээлэл унших, тайлан тушаах хугацаа харах, татвар төлөх дансны мэдээлэл авах, татварын албадын байршил, албан ёсны хаяг, утасны лавлах авах, татвар албаны цахим үйлчилгээний веб хаягууд, татварын хууль, түгээмэл асуулт, хариултыг авахаас гадна НӨАТ төлөгч иргэн, хуулийн этгээдийн жагсаалт, хуурамч НӨАТ-ын падааны зөрчилтэй татвар төлөгчийн жагсаалт, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжийн жагсаалт, татварын албанаас зүгээс эрэн сурвалжилж байгаа хаяг байршилдаа байдаггүй, тайлан тооцоо хийдэггүй татвар төлөгчдийн жагсаалтуудаас хайлт хийх  боломжийг бий болгосон.  

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%