Аймгийн Хүний эрхийн салбар
хорооноос Олон улсын хүний эрхийн байгууллага Эмнести Интернэнш, Зуунмод сумын
ЗДТГ, аймаг дахь хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2014 оны 10 дугаар
сарын 10-ны өдөр "Хүний эрх ба хүний эрхийг хангах төрийн чиг үүрэг"
сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, Хууль хяналтын байгууллага , иргэн болон
төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож хүний эрх, хүний эрхийн зөрчил,
тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй
солилцлоо.