Өнөө шөнө нутгийн баруун хагаст,
маргааш ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж хүчтэй
салхи шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН
НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн
өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим
газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм
хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,
өдөртөө хүйтэрч 2-7 хэм дулаан байна.
2014 оны 10 дугаар сарын 11-нээс 2014 оны 10
дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун болон
төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур
тунадас, цас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр
хүрч шороон болон цасан шуурга шуурна, 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим
газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн. Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм
хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан,
өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм
хүйтнээс 4 хэм дулаан байна.