Монгол Улсын Хууль зүйн Сайдын
тушаалын дагуу аймгийн ИТХ-ын дэргэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд
дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй, орон
тооны бус “Иргэний зөвлөл” байгуулагдан ажиллахаар боллоо. Уг зөвлөлийн
гишүүдийг аймгийн ИТХ-аас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулах бөгөөд уг
зөвлөлд орж ажиллах сонирхолтой дор дурьдсан шалгуурыг хангаж буй иргэд дараахь
материалуудыг бүрдүүлэн 2014 оны 10 дугаар сарын 20-ний 15 цагаас өмнө аймгийн
ИТХ-ын Ажлын албанд ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1.
Төрийн албан хаагчийн анкет
2.
Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэх хуудас
3.
Гурван үеийн намтар
4.
Сүүлийн 5 жилд Төв аймагт ажиллаж, амьдарч байсныг нотлох
Багийн Засаг даргын тодорхойлолт
5.
Эссэ “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа цаашдын чиг
хандлага” сэдвээр өөрийн эргэцүүлэмж
6.
Урьд ял шийтгүүлж байгаагүй эсэх ЦЕГ-ын тодорхойлолт
Холбоо барих утас: 99101611
70272255