ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан зангилаанд Сүхбаатарын одонт туг ирлээ

2014-10-03

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн өнөө өглөө Дархан зангилаанд ажиллаж, эх орны дөрвөн зүг найман зовхист аялаж яваа Сүхбаатарын одонт тугийг хүлээн авах арга хэмжээнд оролцлоо.
Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэн байгуулагдсаны 76 жилийн ой, УБТЗ ХНН-ийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар УБТЗамыг их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит одонгоор шагнасан байна. Ингэснээр УБТЗамын сүлдэт туг гурван одонтой болсон байна.
УБТЗамынхан Төрийн хос одонт тугаа наран ургах зүгээс эхлэн аялуулах ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд төмөр замын зангилаадад өндөр бүтээлийн аяныг өрнүүлж байгаа юм байна. Туг аялсаар өнөөдөр Сүхбаатар зангилаанаас Дархан зангилаанд хүрэлцэн ирлээ.
Одонт тугийг Дархан зангилааны нийт ажилтан, албан хаагчид, аймгийн удирдлагууд, төмөр замын Улиасхан, Хэрэмхэн цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд багачууд, зорчигчдынхоо хамтаар хүндэтгэн хүлээн авлаа.
Сүхбаатарын одонт тугийг Дарханы зангилааны бүх аж ахуйн нэгжээр аялуулахаар төлөвлөгөө гаргасан байна. Энэ хугацаанд төмөр замчдын дунд сургалт сурталчилгаа зохион байгуулж, хамт олны дунд бүтээлч ажил өрнүүлэх болзолт уралдааныг зарласан байна.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%