2014.09.29.
Зуунмод.
Аймгийн ИТХ-ын
Ажлын албанаас 2014 оны 09 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн XII-р хуралдааныг 2014 оны 9-р сарын 15-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 116 тоот өрөөнд хуралдууллаа.
Энэ
хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу нийт 11 асуудлыг хэлэлцэж
зохих шийдвэрүүдийг гаргалаа.
1.Аймгийн
үйлдвэржүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай асуудлыг хэлэлцээд аймгийн
үйлдвэржүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж ажлын явцыг
эрчимжүүлэх, хэрэгжилтийн явц удаашралтай байгаа, хөрөнгө санхүү, нутгийн
захиргааны байгууллагын эрх хэмжээ хүлээсэн үүрэг зэрэгтэй уялдан төлөвлөсөн
хугацаандаа биелэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа зорилт арга хэмжээг хэрхэх
талаар тодорхой тооцоо, судалгаа бүхий үндэслэлтэй санал боловсруулан
хэрэгжүүлэх арга хэмжээ авах, шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах, Аймгийн үйлдвэржүүлэх төлөвлөгөөнд
тусгагдсан үйлдвэр цехүүдийг байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий
болгоход нутгийн захиргааны байгууллагын хувь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор
Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр хувийн хэвшлийн
талаар төрөөс баримтлах бодлого”, Концессын тухай хууль, Инновацын тухай хууль,
Үнэт цаасны тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн
нийтэд санал болгон худалдах үнэт цаас /аймгийн хувьцаа/, өрийн хэрэгсэл
гаргах, концессын зүйлийн жагсаалт батлах асуудлыг нарийвчлан судалж,
боловсруулан шийдвэрлүүлэх. Аймагт байх зайлшгүй шаардлагатай байгаа
үйлдвэрлэл, үйлчилгээний талаар судалгаа, тооцоо хийж, төслүүдийг нь бэлэн
болгож хөрөнгө оруулагчдад танилцуулахыг аймгийн Засаг даргад даалган 33 тоот
тэмдэглэлээр үүрэг өгөв.
2.Аймгийн 2014 оны хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын тухай аймгийн Засаг даргын Тамгын
газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулууны мэдээллийг хэлэлцээд энэ
оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл удаашралтай байгааг тэмдэглээд улс, орон
нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын 35.7 хувь
нь бүрэн хэрэгжсэн, 64.3 хувь нь хэрэгжих шатандаа, үүнээс 9.8 хувийнх нь ажил
эхлээгүй, 25.9 хувийнх нь ажил 10-30 хувийн биелэлттэй байгаад дүгнэлт хийж,
улс орны эдийн засгийн төлөв байдал, он дуустал богино хугацаа үлдсэнийг онцгой
анхаарч, ажил эрчимжүүлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж, тогтмол хяналт
тавьж ажиллан, хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажил цалгардуулсан этгээдэд
холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцож байх.
-Хөрөнгө оруулалтын зарим
ажил хугацаа алдаж эхлээд ондоо багтан хийгдэж чадахгүй байгаагийн нэг шалтгаан
нь бэлэн зураг төсөвгүй ажил төлөвлөгөөнд тусгадаг, үүнээс шалтгаалан тендэр
шалгаруулалт удааширдагтай холбоотой байгааг анхааралдаа авч, цаашид Монгол
улсын Төсвийн тухай хуулийн 29.4, 68.2 дахь заалтуудыг чанд мөрдөхийг аймгийн Засаг даргад даалган,
- Аймгийн Засаг даргын
өргөн мэдүүлсэн тухайн жилийн хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтанд тусгагдсан
ажлуудын техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсөв нь батлагдсан
эсэхийг нэг бүрчлэн хянаж байхыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын
албаны дарга А.Идэрпүрэвт даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
3. Аймгийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх
талаар авч буй арга хэрэгжилтийн байдал, цаашдын зорилтын тухай асуудлыг
хэлэлцээд аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн
орон сууцны хангамжийг сайжруулах талаар тусгагдсан зорилт хэрэгжиж байгааг
тэмдэглээд аймгийн иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулах талаар хийгдэж
байгаа ажлыг цаашид үргэлжлүүлэн эрчимжүүлэх, иргэдийн орон сууцны болон энэ
талын санал хүсэлтийн байдлын судалгааг
нарийвчлан хийж орон сууцаар хангах урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл
боловсруулах, түүнд энэ бүрэн эрхийн
үлдэж буй хугацаанд орон сууц барих талаар тодорхой тусгаж, түүнийг
хэрэгжүүлэх арга зам, шаардагдах
хөрөнгө, түүнийг хангах эх үүсвэрийг тусгасан хөтөлбөр, төслийг боловсруулахыг
аймгийн Засаг даргад даалгав.
4.Ургац хураалт болон хадлан
тэжээл бэлтгэх ажлын явцын талаарх мэдээлэлийг хэлэлцээд -Аймаг болон ургац хураалтын ажил хийгдэх сумдын ургацын
штабуудын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай удирдамж, заавар зөвлөмжөөр тухай бүр
хангаж ажиллах.
- Ургац хураалтанд
шаардагдах, ажиллах хүч, шатахуун, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах
талаар холбогдох байгууллагуудад санал хүсэлт уламжилж, шийдвэрлүүлэх талаар
хөөцөлдөж ургац хураалт хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх.
- Ургац хураалтыг цаг
агаарын таламжтай үед богино хугацаанд дуусгах нөхцөлийг бүрдүүлж цаг уурын
мэдээг тариланчдад шуурхай хүргэх, ажиллах хүч, ургац хураалтын техникийг
шаардлагатай иргэн, аж ахуйн нэгж хооронд маневарлан ажиллуулах, мал сүргээс
тарималыг хамгаалах зэрэг асуудлыг
ургацын штабуудын анхааралд байнга байлгаж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг өгч
ажиллах.
- Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн 2009
оны 71 дүгээр тогтоолор батлагдсан “Төв аймгийн хэмжээнд газар тариалангийн
үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2014 оны долоодугаар Хуралдааны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Аймгийн газрын
харилцааны талаар 2014 онд хийх ажлын чиглэл”-д тусгагдсан тосны ургамал
тариалах талбайн хэмжээний дээд хязгаарыг зөрчсөн аж ахуйн нэгж, иргэдийн
судалгааг нягтлан гаргаж, Газрын тухай хуулийн 35, 40 дүгээр зүйлүүдийн
холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэх, нийгмийн хариуцлагын талаар
хүлээх үүргийг нь биелүүлгэх ажил зохион байгуулах.
- Будааны үнийн талаар
тариаланчдаас гарч буй саналыг холбогдох газруудад уламжлахыг аймгийн Засаг
даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
5.Зуунмод сумын Ерөнхий
төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд “ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөний төслийн тухай ” 59 тоот тогтоолыг батлан гаргав.
6.Баянцогт, Алтанбулаг
сумдын ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд “ Баянцогт сумын
төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай ” 60 тоот тогтоол, “ Алтанбулаг
сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай ” 61 тоот тогтоолуудыг
тус тус батлан гаргав.
7. Цээл, Сүмбэр сумдын
төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж буй ажлын явцын тухай Арт
констракшин ХХК-ийн зөвлөх, гавьяат барилгачин Я.Шархүүгийн мэдээллийг хэлэлцээд
- Цээл, Сүмбэр сумдын төвийн суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг
Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйл, Зам, тээвэр, барилга, хот
байгуулалтын сайдын 2012 оны 183 дугаар тушаалаар батлагдсан “Хот, тосгоны
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу
тухайн сумынх нь холбогдох багийн иргэдээр хэлэлцүүлэн, саналыг нь тусгах.
- Цээл сумын төвийн цэвэрлэх байгуууламжийн
талаар гарсан саналыг судлан төсөлд тусгаж
ерөнхий төлөвлөгөөнүүдийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэхийг аймгийн Засаг даргад даалган хуралдааны
тэмдэглэлээр үүрэг өгөв.
8. Аймгийн Засаг
даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн үйл ажиллагааны тухай тус
хэлтсийн дарга Ү.Батчулууны мэдээллийг хэлэлцээд:
1.Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн холбогдолтой
бүхий л асуудлыг хариуцдаг, бусад хэлтэс, газрын ажлыг нэгтгэн зангиддаг, үйл
ажиллагааны хүрээ томтой хэлтсийн хувьд мэргэжилтнүүдийг хариуцсан ажлын нь
хувь түргэн мэргэшүүлж дадлагажуулах, улмаар бусдад үлгэр дуурайлалтай
ажилладаг байх, үүний тулд мэргэжилтэн бүр өндөр хариуцлага, идэвхи
санаачлагатай байх, хариуцсан ажлынхаа холбогдолтой судалгаа мэдээллийн санг
тогтмол баяжуулж асуудал боловсруулахдаа бүтээлчээр ашиглах, ажлын холбогдолтой
төр, засгийн тогтоол шийдвэр, бусад мэдээ мэдээллийг шуурхай олж авч
хэрэгжүүлэх арга зам, хэрхэн ашиглахыг цаг алдалгүй тодорхойлдог байх, аймгийн
ирээдүйн хөгжилтэй холбоотой тооохон асуудлын талаар үндэслэл сайтай санал
дүгнэлт гаргаж аймгийн удирдлагуудыг мэдээллээр тогтмол хангадаг байх.
2.Хэлтсийн хариуцсан ажлын
холбогдолтой аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Засаг даргын
захирамжаар батлагдсан бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн байдлыг
бодитойгоор гаргаж /улс төрийн нөлөөлөлөөс анигд/ мониторнг үнэлгээ хийж төр,
засгаас сүүлийн үед гарсан хууль, тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох,
утга санааны давхардлыг арилгах, цаашид хэрэгжилтийг хэрхэн хангах арга замыг
оновчтой тодорхойлж байх.
3.Шийдвэрийн хэргжилтийг
тайлагнах ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж чадахгүй байгаагаас иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар
олноор хэлэлцэгдэх болж мэргэжилтнүүдийн ажилд ачаалал нэмэгдүүлж хүндрэл
учруулж байгаад дүгнэлт хийж төлөвлөгөөт хугацааны сахилгыг чанд мөрдөх.
4.Хэлтсийн дарга,
мэргэжилтнүүд тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд улс төрийн намуудын
нөлөөлөд автахгүй байж, Төрийн албаны хуулийг чанд мөрдөж ажиллах.
5.Уул уурхай эрдэс
баялагийн талаар баримтлах аймгийн бодлого боловсруулах, сумын
хөгжлийн индекс тооцоход шаардлагатай мэдээллийг хобогдох байгууллагад хүргүүлэн уг индексийг тогтоолгон
ажилдаа мөрдлөг болгох, аймгийн дулааны цахилгаан станц барихад аймгийн
оролцоог шуурхай хангахад байнга анхаарал тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган
хуралдааны 38 тоот тэмдэглэлээр үүрэг өгөв.
9. Статистикийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг
хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай аймгийн
Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулууны мэдээллийг хэлэлцээд төлөвлөгөөний
хэрэгжилт 85.6 хувь буюу сайн байгааг тэмдэглээд:
-Статистикийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хугацаа болоогүй заалтууд
болон цаашид үргэлжлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ ажлын одоогийн эрчмийг
алдахгүйгээр ажиллах.
-Цаашид хүн амын өрхийн
мэдээллийн цахим санг ашиглаж иргэдэд төрийн болон бусад төрлийн үйлчилгээг
үзүүлдэг байх, багийн засаг дарга нарын компьютер, интернэтийн мэдлэгийн
түвшинг дээшлүүлэх, тэднийг сонгохоор нэр дэвшүүлэхдээ энэ талын мэдлэг, боловсролын
зохих түвшинг харгалзан үздэг байх, хүн ам, орон сууцны завсарын тооллогын
зардалыг орон нутгийн 2015 оны төсөвт тусгуулах, сумдын интернэтийн тасралтгүй
ажиллагааг хангаж, хурдыг нь сайжруулах арга хэмжээг холбогдох газартай хамтран
хэрэгжүүлэх, Статистикийн тухай хуульд
заасан сумдын ЗДТГ-т статистик асуудал хариуцсан орон тоо бий болгох асуудлыг
холбогдох газарт уламжлах, өөрт олгогдсон эрх хэмжээ, санхүүгийн нөөц
бололцоонд нийцүүлэн шийдвэрлэх, аймгийн Статистикийн хэлтсийн зарим ажилтны
ажлын байр, машины гражийн асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгав.
10.Аймгийн ИТХ-ын 12-р
хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлтээр тусгагдсан аймгийн өвс
тэжээлийн аюулгүйн нөөцөд шалгалт хийх тухай асуудлын хэлэлцээд “ Ажлын хэсэг
томилох тухай ” 62 тоот тогтоолыг батлан гаргав.
11.
Эрхэлсэн ажилдаа олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй хөдөлмөрлөж хамт
олноо тэргүүлж байгаа тэргүүний зарим хүмүүсийг төрийн дээд цол, одон медальд
уламжлах тухай асуудлыг хэлэлцээд
“Төрийн одон медальд уламжлах тухай” 63 тоот тогтоолыг санал нэгтэй
батлаж шагналд тодорхойлогдсон хүмүүсийн материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан
бичгээр уламжлав.
Төвийн
бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны туршлага солилцох нэгдсэн уулзалт
зөвөлгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2014 оны 9 сарын 18-23 ны өдрүүдэд
зохион байгуулагдсан. Тус зөвөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан болон ажлын
албаны ажилтанууд оролцлоо. Зөвөлгөөний
өдрүүдэд зохион байгуулагдсан Говь-фестиваль 2014 үзэсгэлэн яармагт аймгийн
ИТХ-ын ажлын албаны ажилтанууд Төв аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг оролцуулан сурталчлан таниулж, бүтээгдэхүүн
борлуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан. Манай аймгийн брэнд
бүтээгдэхүүнүүд эрэлт хэрэгцээ ихтэй байсан бөгөөд тухайн үйлдвэрлэгч компанитай
холбож өгөн хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэн өгч оролцсон.
Төвийн
бүсийн аймгуудын ИТХ-ын туршлага солилцох нэгдсэн уулзалт зөвөлгөөнөөс
аймгуудын ИТХ-д Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний
удирдлагын хуулийн зарим заалт, Сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудад
өөрчлөлт оруулах саналуудаа харилцан
солилцсон бөгөөд зөвөлгөөнөөс гарсан саналуудаа нэгтгэн Монголын нутгийн
удирдлагын холбоо болон холбогдох дээд шатны байгууллагад уламжлахаар тогтов.
Монголын
нутгийн удирдлагын холбооны үүсч байгуулагдсны 20 жилийн ой энэ сарын 26-нд
болж өндөрлөлөө. Тус ойд аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, нарийн бичгийн
дарга А.Идэрпүрэв, аймгийн ИТХ-ын ахмад ажилтнууд, ажлын албаны ажилтан
Э.Доржсүрэн нар оролцлоо.
Хууль
зүйн яамнаас зохион байгуулсан сургалтанд
ажлын албаны ажилтан Б.Баярмагнай хамрагдав.
Энэ
сарын 23-25 ны өдрүүдэд төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын
хооронд зохион байгуулагдсан “ Нөхөрсөг тэмцээнд ” Хурлын ажлын албанаас 2
ажилтан оролцож, Хурлын ажлын алба Булган аймгийг хариуцан авч ажилласан байна.
Мэдээ бэлтгэсэн: Аймгийн ИТХ-ын
Ажлын албаны мэргэжилтэн Д.Оюунсайхан