ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Иргэдийн оролцоотойгоор хийсэн ажлууд үр дүнгээ өгсөөр байна

2014-10-16

Сүхбаатар дүүргийн 14, 15, 16, 17, 18 дугаар хороодод  иргэдийн оролцоотойгоор хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд “Энд хог хаяхыг хориглоно” уриан дор хэрэгжүүлсэн хог тээврийн хуваарийг боловсруулж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. 

Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын Тохижилт, газрын харилцаа, байгаль экологийн хороон дарга Э.Ганбат, хороодын Засаг дарга нар, эко ажилтнууд, Азийн сангийн төлөөлөгчид, Байгальд ээлтэй хөршүүд ТББ болон хороодын иргэд оролцсон ба ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ  манай дүүргийн иргэд өөрсдийн хороодод хийгдсэн амьдрах орчны зураглал дээр тулгуурлан хог тээврийн хуваариа өөрсдөө боловсруулан, хэвшүүлж үр дүнгээ тооцох гэж байгаад талархал илэрхийлээд иргэдийн өгсөн саналын дагуу хийгдэж байгаа ОНХС-ийн ажлууд, 2-р хорооны цогцолбор байр бариулах газрын байршлын саналыг  иргэдээс нь авч Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын даргад уламжлаад байсан газрын асуудал шийдэгдсэн, олон талын сэдэвт нээлттэй хэлэлцүүлгүүдийг иргэдийн дунд явуулсан зэрэг иргэдийн оролцоог идэвхжүүлсэн  ажлуудаас дурдсан юм.


Мөн энэ үеэр Азийн сангийн төлөөлөгч хэлэхдээ Нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар дүүрэг нь амьдрах орчны газрын зураглалаа ашиглан хог тээврийн хуваарийг иргэдийнхээ санал санаачилгаар, тэдний оролцоотойгоор дүүргийнхээ хог тээврийн менежментийг сайжруулах ажлыг хэрэгжүүлж анхдагч нь болж байгааг сайшаан бусад дүүргүүдэд туршлага болохуйц үлгэр дуйрайлал бүхий ажил болжээ хэмээн дүгнэж байгаагаа танилцуулсан юм.

Мөн хэлэлцүүлгийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид хог хаягдлын менежментийг сайжруулах, хог тээврийн хуваарь нэвтрүүлсэн хороодын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар 14, 15, 16, 17, 18 дугаар хороодоор явсан юм.  

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%