“Иргэний зөвлөл”
байгуулагдан ажиллахаар боллоо
Монгол Улсын Хууль
зүйн Сайдын тушаалын дагуу аймгийн ИТХ-ын дэргэд Цагдаагийн байгууллагын үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий 7 хүний
бүрэлдэхүүнтэй, орон тооны бус “Иргэний зөвлөл” байгуулагдан ажиллахаар боллоо.
Уг зөвлөлийн гишүүдийг аймгийн ИТХ-аас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулах
бөгөөд уг зөвлөлд орж ажиллах сонирхолтой дор дурьдсан шалгуурыг хангаж буй
иргэд дараахь материалуудыг бүрдүүлэн 2014 оны 08 дугаар сарын 04-ний 15 цагаас
өмнө аймгийн ИТХ-ын Ажлын албанд ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1.
Төрийн албан хаагчийн
анкет
2.
Хувийн ашиг сонирхолын
урьдчилсан мэдүүлэх хуудас
3.
Гурван үеийн намтар
4.
Сүүлийн 5 жилд Төв
аймагт ажиллаж, амьдарч байсныг нотлох Багийн Засаг даргын тодорхойлолт
5.
Эссэ “Цагдаагийн
байгууллагын үйл ажиллагаа цаашдын чиг хандлага” сэдвээр өөрийн эргэцүүлэмж
6.
Урьд ял шийтгүүлж
байгаагүй эсэх ЦЕГ-ын тодорхойлолт
Холбоо барих утас: 99101611
70272255