ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид томилолтоор ажиллаад ирлээ.

2014-09-22

2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон бусад төлөөлөгчид Сүхбаатар дүүрэгт хүрэлцэн ирж дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчид болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ-ын дарга А.Нямбилэг нар цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгааж байсан билээ.


Эрдэнэмандал сумын ИТХ-ын даргын урилгаар Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнээр ахлуулсан хурлын төлөөлөгчид 2014 оны 09 дугаар сарын 18-21-ний  өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, ажлын арга барилтай танилцах харилцан туршлага судлах, 02 дугаар сарын 17-ны өдөр үзэглэсэн хамтран ажиллах тухай санамж бичгийг гэрээ болгох, зарим зарчимын асуудлуудыг харилцан тохирцохоор ажиллаад ирлээ. 

Архангай аймгийн Эрдэнэмандал сум Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлэгчид, Засаг дарга, Тамгын газрын удирдлагуудтай уулзалт зөвлөлгөөн зохион байгуулж цаашид хамтран ажиллах талаараа олон санал дэвшүүлэн ярилцаж дараахи асуудлаар харилцан тохиролцоод ирлээ. Үүнд:

1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд бодитой, үр дүнтэй хамтран ажиллах.

2. Сайн чанарын мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулахад  дэмжлэг туслалцаа үзүүлэх.

3. Байгууллага хоорондын зөвлөлгөөнийг зохион байгуулж үйл ажиллагаагаа сурталчилах, түгээн дэлгэрүүлэх.

4. Хөдөө аж ахуйн парк ашиглалтанд ороход 15 төрлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулахад бодит хувь нэмэр оруулах гэсэн зүйлүүдэд харилцан тохиролцсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%