ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ 6 АЖЛЫН БАЙР НӨХӨГДӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2018-12-25

Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 37, 38 дугаар тогтоолоор байгуулагдсан комиссууд Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Баянжаргалан, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Дэлгэрхаан, Сэргэлэн сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч, Баян-Өнжүүл, Баянцагаан, Лүн, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянжаргалан, Баянхангай, Цээл сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг удирдах албаны 12 сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулав.

Сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 147 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө http://csc.gov.mnwww.tov.gov.mn цахим хуудас, Дотоод удирдлагын систем, аймгийн ЗДТГ болон салбар зөвлөлийн мэдээллийн самбарт байршуулж, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаар дамжуулан сурталчилсан.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 13 ажил үйлчилгээтэй боловсруулан салбар зөвлөлийн даргаар батлуулж, хэрэгжилтийг 95.38 хувьтай хангалаа.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 108 тоотод бүртгэхэд нийт 25 иргэн бүртгүүлэв. Үүнд:-

Зарлагдсан ажлын байрны нэрБүртгүүлсэн иргэдийн тоо
1Батсүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга3
2Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын дарга3
3Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга5
4Дэлгэрхаан сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч1
5Сэргэлэн сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч8
6Баян-Өнжүүл сумын Соёлын төвийн эрхлэгч1
7Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгч1
8Лүн сумын Соёлын төвийн эрхлэгч1
9Эрдэнэсант сумын Соёлын төвийн эрхлэгч1
10Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч1
НИЙТ ДҮН25
11Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчИргэн бүртгүүлээгүй ажлын байр
12Цээл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч

ТЖАУАТ-д томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын даргаар ТАЗСЗ-ийн гишүүн-аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, Нарийн бичгийн даргаар ТАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга-аймгийн ЗДТГ-ын хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл, гишүүнд ТАЗСЗ-ийн гишүүн -аймгийн ЗДТГ-ын СТХС-ийн дарга Ю.Бямбацогт, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Б.Ганхуяг; ТҮАУАТ-д томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын даргаар ТАЗСЗ-ийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Нарийн бичгийн даргаар НБХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, гишүүнд ТАЗСЗ-ийн гишүүн-ХЭЗХ-ийн дарга Ц.Ариунбаяр, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар ажиллаж, Мэдээлэл технологийн аюулгүй, хэвийн ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэболд хариуцан ажиллав.

Сонгон шалгаруулалт явуулахын өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09:20-09:50 минутад аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд бүртгүүлэгчдэд мэдээлэл, сургалт хийж, 09:50 цагт комиссын бүрэлдэхүүнийг танилцуулсан. Мөн өдрийн 10:00 цагт сорилын шалгалтыг эхлүүлсэн бөгөөд техникийн саатал гарсан тул оролцогчдод нэмэлт 8 минутын хугацаа сунгаж өгсөн. Мэдээллийн технологийн ур чадварын шалгалтыг 11:00 цагаас, бичгийн шалгалтыг 11:20 цагаас урьдчилан бэлтгэсэн даалгаврын дагуу бичгээр авч, ярилцлагын шалгалтыг 14:00-17:30 цагт авч дуусгасан.

Шалгаруулалтын нийлбэр дүнгээр 16 иргэн 60 буюу түүнээс дээш оноо авч өрсөлдсөн ажлын байранд тэнцсэнээр зарлагдсан 12 ажлын байрны 6 нь буюу 50.0 хувь нөхөгдөх боломжтой болсон. Үүнд:

Шалгуулагчийн нэрӨрсөлдсөн ажлын байрЕрөнхий шаардлагаУдирдах ур чадварЯрилцлагаНИЙТ онооБайр
1Намнандоржийн МөнхзулБатсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга27,5427,521,076,04I
2Ганбаатарын Сугармаа21,4627,3319,7568,54II
3

 

Мааний Шижирбаатар21,5927,3319,568,42III
1Банзрагчийн ЦэрэннадмидБаянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын дарга25,3335,8320,7581,91I
2Сандагдоржийн Энхболд26,1525,7519,3371,23II
3Жамъянгийн Долгорханд23,5527,7518,3367,63III
1Гүрдагвын БатжаргалЗуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга27,030,522,580,0I
2Бямбаагийн Баярсайхан30,627,520,7578,85II
3Энэбишнямын Наранцогт22,5824,516,063,08III
1Дашпунцагийн ЧанцалдуламСэргэлэн сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч

 

25,926,519,7572,15I
2Баатарсүхийн Энхчимэг20,5325,520,066,03II
3Нарандоржийн Цанлигсүрэн22,129,010,061,1III
4Бяраадамбын Анхмаа18,822,019,7560,55IV
5Хишигсүрэнгийн Мөнгөнтуяа19,328,512,560,3V
1Хүрэлчөдөрийн МөнхтуулБаянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч19,6925,521,2566,44I
1Данзанжамцын БаярсайханЛүн сумын Соёлын төвийн эрхлэгч26,026,7521,072,75I

Шалгалтын явцад иргэн бүртгүүлээгүй болон иргэн бүртгүүлсэн боловч тэнцээгүй Дэлгэрхаан сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, Баянцагаан, Баян-Өнжүүл, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянжаргалан, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг 6 сул ажлын байрыг дахин нийтэд зарлуулах саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%