Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгчид, Хороод үйл ажиллагааны тайлангаа жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор, 11 дүгээр сарын 20-ны дотор батлагдсан үзүүлэлтийн дагуу гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанд ирүүлэхээр заасан бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон хороодын ажлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Хороодын үйл ажиллагааг дүгнэж, урамшуулал олгох журам”-ын үзүүлэлтийн дагуу дүгнэсэн асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус-6 дугаар хуралдаанаар хэлэлцээд 2018 оны үйл ажиллагаагаараа бусад Төлөөлөгч, Тэргүүлэгч, Хороодоо манлайлан ажилласан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Ганбаяр, Төлөөлөгч А.Идэрпүрэв, Д.Алтанцэцэг, Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороог шалгаруулж "Ажил дүгнэх тухай" тогтоолыг баталсан юм.
2018 оны ажлаараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Ганбаяр, Төлөөлөгч Д.Алтанцэцэг, А.Идэрпүрэв, Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо шалгарлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХын тайланд дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого зорилтыг тодорхойлсон шийдвэрүүдийн хэрэгжилтийг тооцох, бодлогын баримт бичгийн төсөл, хэрэгжилтүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулах, сонсох ажиллагаа явуулах, иргэдийн саналыг авах, Хурлын шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж, сум байгууллагад ажиллан, мэдээлэл сурталчилгааны нээлттэй байдлыг хангаж ажиллаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Хурлын хороодын оролцоотойгоор аймаг, сумдын ЗДТГ, Иргэний танхимтай хамтран аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн хэмжээнд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явц, “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явц, Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого, Бэлчээрийн хэмжээ, даацад нийцсэн сүргийн бүтэц, малын тооны оновчтой хэмжээг тогтоож, мөрдлөг болгон хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмжийн талаар 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж Хурлаас батлан гарах бодлого, шийдвэрт иргэдийн саналыг тусган ажилласан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Хуралдаан 2017 оны 12 дугаар сараас хойш 4 удаа хуралдаж 19 асуудал хэлэлцэж 30 тогтоол, Тэргүүлэгчдийн Хуралдаан 22 удаа хуралдаж 158 асуудал хэлэлцэж 106 тогтоол батлан, 28 хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгч, хэрэгжилтийг ханган ажилласан ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2018 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилт 99.28 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 86.66 хувийн биелсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг “бүрэн хэрэгжсэн” гэж дүгнэлээ.