ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын бодлогын хороод, төлөөлөгчдийн дунд спортын тэмцээн зохион байгуулагдлаа

2018-12-08

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хороо, Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хороо, Хүний эрхий хороодийн төлөөлөгчдийн дунд Гар бөмбөг, Дартс, Буухиа гэсэн 3 төрлийн спортын тэмцээн зохион зохион байгуулагдлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн амралт чөлөөт цагийг биеийн тамираар хичээллэн өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл дадал хэвшлийг төрүүлэх зорилгоор жил болгон зохион байгууллагддаг бөгөөд энэ жилийн спортын тэмцээнийг Хурлын Хүний эрхийн хороо, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо хариуцан зохион байгууллаа.
Спортын тэмцээний нийлбэр дүнгээр Нийгмийн бодлогын хороо тэргүүн байранд орж Батламж цомын эзэн болсон юм. 
Гар бөмбөгийн төрлийн тэмцээнд Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо 1-р байр, Эдийн засаг төсөв санхүү өмчийн бодлогын хороо 2-р байр, Нийгмийн бодлогын хороо 3-р байранд тус тус шалгарлаа. 
Хурлын Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо 2017, 2018 онд дараалан гар бөмбөгийн алтан медалийг хүртээд байгаа билээ.
Хурлын Нийгмийн бодлогын хорооны төлөөлөгчид Дартс шидэлт болон Буухиа төрлийн тэмцээний 1-р байранд шалгарч Алтан медаль авлаа.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%