ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИРГЭДЭД ТӨСВИЙН ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-12-07

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн зөвлөмжийн дагуу сумын ЗДТГ-аас төсвийн хяналтын сонсголыг өнөөдөр /2018.12.07/ зохион байгууллаа. Төсвийн хяналтын сонсголын хүрээнд Дархан сумын 2018 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, ОНХС, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийсэн ажлын гүйцэтгэлийн талаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал танилцууллаа.
      Төсвийн хяналтын сонсголд 18 багийн төлөөлөл  60 гаруй иргэд оролцов.  Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням төсвийн хяналтын сонсголыг нээж хэлсэн үгэндээ:
     Юуны өмнө Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн зөвлөгөөг хүлээн авч, Нийтийн сонсголын тухай хуульд заасан дагуу Дархан сумын 2018 оны төсвийн асуудлаар төсвийн хяналтын сонсголыг орон нутагт анх удаагаа зохион байгуулж буй Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Хүрэлчулуун нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
      Дархан сумын ИТХ, Малчин багийн ИНХ-ын байгууллагуудад  НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Нийтийн сонсголд суралцах нь” төслийг хэрэгжүүлсэн “Нийгмийн дэвшилд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-ын Дархан-Уул аймгийн салбарын тэргүүн Г.Соёлмаа ахлагчтай багийн хамт олонд баярласнаа илэрхийлье.
      Төслийн хүрээнд Малчин багийн иргэд  хүсэлт гаргаж, тус багийн малчид, тариаланчдад тулгамдаж буй “Малчид, газар тариалан эрхлэгчдийн газар, бэлчээрийн асуудлыг зохицуулах журам”-ын тухай  асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан юм.  
      Хонгор сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Малчид, газар тариалан эрхлэгчдийн газар, бэлчээрийн асуудлыг зохицуулах журам” бол тус сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх захиргааны хэм хэмжээний акт бөгөөд уг журам нь тус нутаг дэвсгэрт амьдарч буй Малчин багийн мал бүхий иргэдийн эрх ашигт нөлөөлж буй учраас энэхүү журмын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор талуудыг оролцуулан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан байна.
     Сонсголд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Г.Даваасүрэн мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонссон бөгөөд тус багийн малчид тариаланчдын тавьсан:
1.    Малчдын хадлангийн газрыг баталгаажуулж, дөрвөн жилийн хугацаатайгаар ашиглуулах
2.    Тариалан эрхлэгчид тариан талбайгаа хашаажуулах
3.    Тариан талбайн дунд байгаа өвөлжөөнүүдийг татан буулгаж, малчдын хадлан хийх газрыг чөлөөлөх
4.    Тууврын бүс нутгийг Зулзагын голоос цааш зааж өгөх
зэрэг саналуудыг аймгийн Засаг дарга,  Хонгор  сумын ЗДТГ,  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус хүргүүлж ажилласан байна.  Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар малчид тариаланчдад эргэн мэдээллэх ёстой.
      Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй” гэж бий.
    Асуудлыг шийдвэрлэхэд хэдий чинээ олон хүний, тэр тусмаа  холбоотой талуудын санаа бодлыг нь сонсож, гарах шийдвэрт тусгаж байвал тэр хэмжээгээр тухайн шийдвэрийн  амьдралд хэрэгжих боломж нэмэгдэнэ. Гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг тодорхой хугацааны дараа үнэлэх зорилгоор  ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь уг шийдвэрийг сайжруулахад чухал алхам болно.
     Нийтийн сонсгол гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ. Иймээс төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан асуудлаар  нийтийн сонсгол зохион байгуулж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг ийнхүү Нийтийн сонсголын тухай хуульд хуульчлан зааж өгсөн байна.
     Дархан сумын 2018 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн  асуудлаар зохион байгуулж байгаа төсвийн хяналтын сонсгол нь Дархан сумын ИТХ-ын ээлжит бус  7 дахь сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдааны өмнө болж байгааг онцлон тэмдэглэв.
      Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал иргэдэд танилцуулга хийсний дараа нийт 13 иргэн сум, орон нутгийн ажил амьдралтай холбоотой, цаашид авч хэрэгжүүлвэл зохих олон ажил арга хэмжээний талаар үнэтэй санал гаргалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%