ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус-6 дугаар хуралдаан хуралдлаа

2018-12-06

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус- 6 дугаар хуралдаан 2018 оны 12-р сарын 03-ны өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.

Ээлжит бус -6 дугаар хуралдаанаар:-

1.Аймгийн 2019 оны төсвийн төсөлд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлт

2. Иргэнд 2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай асуудалд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлт

3.Аймгийн ИТХ-ын “Газрын төлбөрийг шинэчлэн тогтоох тухай” 2018 оны 10-р хуралдааны 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудалд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хорооноос   хийсэн дүгнэлт

4. Шашны сүм хийдийн үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэх тухай асуудалд Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хорооноос хийсэн дүгнэлт

5. Аймгийн ИТХ-ын тайланд дүгнэлт өгөх тухай асуудалд  Хурлын  Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хороо хорооноос хийсэн дүгнэлт

6. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол, тэмдэглэлийн хэрэгжилтийн тайланд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн тухай

7. Хөрөнгө шийдвэрлэх тухай

8.Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бодлогын хороод, тэргүүлэгчдийн 2018 оны ажлыг дүгнэх тухай асуудлыг хэлэлцэж 2 тогтоол батлан, хуралдааны тэмдэглэлээр 1 үүрэг өгч  Хурлын хуралдаанаар хэлэлцэх 5 асуудлыг Хурлын хуралдаанд шилжүүлэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%