ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯНДЭЛГЭР СУМ ЖИЛДЭЭ 1000 ГАРУЙ МЕТР ЭСГИЙ, 13500 ХОС ЭСГИЙ ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

2018-12-06

Аймгийн ИТХ-ын  2017 оны VI хуралдааны 02 дугаар тогтоолоор 2018 оныг  "Үйлдвэр, үйлчилгээг дэмжих" урианы жил болгон зарласан бөгөөд урианы жилийн хүрээнд сум орон нутагтаа өөрийн брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, зах зээлд тогтмол нийлүүлдэг Баяндэлгэр сумын үйлвэрлэл эрхлэгч Н.Мандахын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Баяндэлгэр сумын эдийн засгийн үндэс суурь нь мал аж ахуй, газар тариалан, эсгий, эсгий гутлын үйлдвэрлэл юм. Тус суманд эсгий, эсгий гутлын үйлдвэрлэл 1970 оны үеэс эхэлсэн бөгөөд 1975 онд “Чанарын алтан медаль” авч байсан түүх бий. 1990 оны үед тус үйлдвэрлэл хувьд шилжихэд Баяндэлгэр суманд 20 гаруй иргэн эсгий, эсгийн гутлын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байжээ. Эдгээрээс ахуйн үйлчилгээний үндэс суурийг өнөөг хүртэл хадгалж байгаа нь Баяндэлгэр сумын иргэн Н.Мандахын эсгий, эсгийн гулын үйлдвэр юм. Жилдээ 2000-3000 ширхэг эсгий гутал үйлдвэрлэдэг тус үйлдвэр сум, орон нутагтаа 10 гаруй ажлын байрыг бий болгож, иргэдийнхээ ажилтай орлоготой байх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

2018 онд Баяндэлгэр сумын 5 өрх эсгий, эсгий гутлын үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд сумын хэмжээнд жилдээ 13500 хос эсгий гутал, 1000 гаруй метр эсгий үйлдвэрлэж байна. Уг бүтээгдэхүүний түүхий эд болох ноосны зах зээлийн ханшны хэлбэлзэл үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг учир жилд үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний тоонд өөрчлөлт ордог тухай үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%