Өндөрширээт суманд “Номын баяр” сарын аян үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд “Би яруу найрагч” өсвөрийн яруу найрагчдын уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулжээ. Уг уралдааны үйл ажиллагаанд Сумын удирдлагууд болон урилгаар Монголын хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн хүүхдийн зохиолч, жүжигчин, найруулагч, дэд профессор Н.Энхтайван, Монголын хүүхэд залуучуудын холбооны гүйцэтгэх захирал, Хүүхдийн ордны багш, дэд профессор С.Цэцэгмаа , Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Х.Алагаа, Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Б.Баярхүү, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул “Цадиг чимээ” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн яруу найрагч Б.Ариунсанаа, Б.Баасанбадам нар оролцсон бөгөөд энэ үеэр Өндөрширээт сумын уншигчидтай уулзалт зохион байгуулсан байна. Сумын өсвөрийн яруу найрагчдын “Би яруу найрагч” шүлгийн уралдаанд 7 дугаар ангийн сурагч У.Энх-Амгалан алтан медаль, 11 дүгээр ангийн сурагч Ш.Солонго, 9 дүгээр ангийн сурагч М.Жавзан нар мөнгөн медаль, 9 дүгээр ангийн сурагч С.Баярцогт, 7 дугаар ангийн сурагч М.Хоролгарав нар хүрэл медаль хүртэж, найргийн хур буусан арга хэмжээ болж өндөрлөжээ.