Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит Х хуралдаан
болж байна.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 96,9 хувь нь оролцож байна.
Энэ удаагийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын
тайлан, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн
нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018
оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг
тэмдэглэсэн тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч”
хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх
2019 оны үндсэн чиглэлийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019
оны төсвийн төслийн тухай асуудал хэлэлцэж эхэллээ.
Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлан, төсвийн Ерөнхийлөн захирагчийн
2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн
төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг
хэлэлцэн, шийдвэр гаргаад байна.
Хуралдаан
хоёр өдөр үргэлжлэх юм.